Жүжигчин Б.Тамирт гологдсон Н.Мөнхсоёл төгс бүсгүй болсноо “харуулав”

2017/04/20
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Тамирт гологдсон Н.Мөнхсоёл төгс бүсгүй болсноо “харуулав”

МУГЖ О.Бат-Өлзий, С.Сарантуяа нарын ихэр хүүгийн нэг гэгддэг жүжигчин, найруулагч Б.Тамир сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хүч сорьж, авьяас чадвараараа гайхуулж яваа. Хувийн амьдралаа уран бүтээл шигээ гялалзтал авч явж чадаагүй түүний хувьд анх “Sound of Kiss” хамтлагийн дуучин, жүжигчин О.Золзаяатай ханилан хөөрхөн охины эцэг эх болж байлаа. Гэвч төд удалгүй эхнэрээ төрхөмд нь буцааж, тухайн үед “Сити” дээд сургуулийг дөнгөж төгсөөд байсан жүжигчин Н.Мөнхсоёлтой учир ургуулан хэдэн сар хамт амьдраад бас л салсан.

Олонд төдийлөн танигдаж амжаагүй жүжигчин бүсгүй бяцхан хүүгээ эцэгтэй болгохоор шамдаж, Б.Тамирын охиныг хүртэл төрсөн үрээсээ дутахааргүй хайрлаж байгаагаа харуулж байсан ч хүсэл нь биелээгүй. Шинэхэн амрагийнхаа экс эхнэрт хэвлэлээр баахан муулуулж, олны хэл аманд өртөөд удалгүй дахиад л ганцаараа хоцорсон Н.Мөнхсоёл нэг хэсэгтээ л эрчүүдтэй зууралдахгүй гэж ярьсан нь бий. Гэхдээ тэрбээр “Яг түүн шиг” шоуны үеэр жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан гэдгээ зарлаж, гурав дахь амьдралаа зохиоход хэдийнэ бэлэн байгаагаа нуугаагүй.

Энэ удаа өөрийг нь хэзээ ч орхиж явахааргүй түшигтэй сайн залууг олсон гэх жүжигчин бүсгүй өдрөөс өдөрт өнгө нэмж, өнгөрсөн амьдралынхаа таагүй бүхнийг мартаж чадсан гэж болохоор. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог дүүрэн байж, богино хугацаанд олны танил болоод байгаа тэрбээр кино найруулагчдын дунд их л эрэлттэй жүжигчний тоонд багтдаг юм билээ. Жүжигчин Н.Мөнхсоёл хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Төгс бүсгүйн нууц” киногоороо нэгэн цагт өөрийг нь голж шилээд одсон экс амрагууддаа хэрхэн гайхалтай сайхан болсноо харуулаад авлаа.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.