Хүү минь ”Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан...

2017/04/21
Share |
Хүмүүс:
Хүү минь ”Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан...

Хангай шиг түшигтэй хайртай хүүгээ алдсан Ш.Навчцэцэг хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний хүү хэдхэн хоногийн өмнө Тавантолгой дахь цэргийн баазад хээрийн бэлтгэл хийж яваад золгүй байдлаар амиа алдсан хоёр алба хаагчийн нэг Б.Ариунболд юм. Үрээ алдсан эхийн сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Дотор нь харанхуйлж, сэтгэл нь хоосорсон ч хайртай хүүгийнхээ тухай харуусан байж өгсөн ярилцлагадаа

"Миний хүү 1993 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Анх аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд орж, суралцаж байгаад амьдралын эрхээр Цагааннуур сум руу шилжсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д компьютер графикийн мэргэжлээр суралцсан. Их авьяаслаг, бахархмаар сайхан хүү байлаа. Сагс, волейбол маш сайн тоглодог. Мөн дуулж, бүжиглэх дуртай. “Би л чадна, болгоно, бүтээнэ” гэж байнга ярьдаг хүүхэд. Тэмцээн уралдаанд оролцож, шагнал медаль олныг авч байсан сайхан дурсамжтай мөч их байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод бас медаль авсан байсан.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.