Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Би ямар гэнэн, тэнэг хүн бэ...

2017/04/21
Share |
Хүмүүс:
Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Би ямар гэнэн, тэнэг хүн бэ...

Сүүлийн үед сонин сэтгүүлийн хуудаснаа заларч, телевизүүдийн нэвтрүүлэгт уригдах нь ихэссэн гэр бүл судлаач Л.Нарантуяа олны зүгээс сайн, муу үгс цөөнгүй сонсч байгаа. Гэр бүлийн амьдралын үнэ цэнэ хийгээд алдаа оноог элдэв чимэг хачиргүйгээр үзэгч уншигчдад хүргэхийг эрмэлзсэн түүний ярианд авах юм ч бий, бас гээх зүйл ч олон байдаг.

Хатуухан үгтэй энэхүү “хөрөг” нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэхэд эрхэм гэр бүл судлаач эмэгтэй ийм хариу тайлбар хийжээ. “Нийгмийн сэтгэл зүйгээс нэлээд тасарсан өөрийн дотоод ертөнцийн өсөлтөөр ч юм уу. Хяналтгүй яриа хийснээс ийм байдал үүслээ гэж бодож байна. Миний үгийг хүн бүр над шиг ойлгохгүй шүү дээ.

Би яасан гэнэн, тэнэг хүн бэ. Байнга харилцдаг, чин сэтгэлээсээ харилцсан 29 мянган хүнтэйгээ ярьж байгаа мэтээр муу юм бодолгүй нээлттэй ярьсан байна. Би их сэтгэлийн гүнд байдаг асуудлыг судалдаг. Түүнийг нээж гаргаж ирдэг уурхайчин шиг хүн болохоор их ширүүн багажаар, энгийн эгэл төрх байдлаар нь палхийтэл хэлчихжээ. Ингэж болохгүй гэдгээ ухаарч авлаа. Ерөөсөө олон нийтийн телевизээр ингэж палхийтэл хэлдгээ больё. Олон охид бүсгүйчүүд минь намайг буруугаар ойлгожээ” хэмээн уучлал эрсэн байна.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.