Альтернатив Отгоо дөрөв дэх хүүхдээ төрүүлж “Алдарт эх” болжээ

2017/05/09
Share |
Хүмүүс:
Альтернатив Отгоо дөрөв дэх хүүхдээ төрүүлж “Алдарт эх” болжээ

Монголын рок попын ертөнцөд нэгэн өнгө төрхийг бий болгож, өөрийн гэсэн сонсогч фэнүүдийнхээ хүрээллийг бүрдүүлж чадсан альтернатив дуучин Х.Отгончимэг багагүй хугацаанд сураг алдраад байгаа. Гучин насны босго шүргэх үедээ гэр бүлийн амьдрал зохиосон дуучин бүсгүй жил дараалан нярайлж гурван хүүхэд төрүүлсэн билээ. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, даруухан эрийг ханиараа сонгосон гэдгээ олноос нуугаагүй тэрбээр уран бүтээлээ орхиогүй гэж мэдэгдэж байлаа.

Гэвч өдгөө гэр бүлийн амьдралаа ихэд эрхэмлэж, дөрөв дэх хүүхдээ өлгийдөж аваад байгаа альтернатив Отгоог урлагийн тайзнаа эргэж ирнэ гэж хэсэгтээ л хүлээхээргүй болж. Ёстой л өнөө “Оройхон гараад ширүүхэн дайрна” гэгчээр үерхдэг залуу ч байхгүй хэмээн олныг гайхуулан гунхаж явсан дуучин бүсгүй нэг л өдөр нөхөрт гарч, ийнхүү богино хугацаанд “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон гардахаар боллоо.

Ар гэрийн амьдралдаа ихэд анхаарал хандуулж, үргэлж сайн ээж бас халамжтай гэргий байхыг хичээдэг дуучин бүсгүйн хувьд үнэхээр сайхан хань заяасан бололтой. Уран бүтээлээ орхиж, өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болсондоо тун ч сэтгэл хангалуун амьдардаг альтернатив Отгоо ийнхүү “Алдарт эх” хэмээн цоллуулж эхэллээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.