Дуучин Г.Чинболор: Бид хоёрыг бараг л нэг гэрт оруулах дөхсөн...

2017/05/09
Share |
Хүмүүс:
Дуучин Г.Чинболор: Бид хоёрыг бараг л нэг гэрт оруулах дөхсөн...

Нэгэн үе дуучин Б.Энхмэндтэй хослон дуулж, нэлээд хэдэн цомог болон DVD гарган, хоёр ч удаа бие даасан тоглолтоороо үзэгч фэнүүддээ бэлэг бариад байсан дуучин Г.Чинболор сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, хурдан удмын морьд уях хоббитой болоод байгаа. Тэрбээр хурдан удмын сайн морьд худалдан авч, улс аймгийн томоохон наадамд  уралдуулах болсон бөгөөд аавтайгаа усны дусал мэт адилхан хөөрхөн охин нь ч түүнийг  дагаад хурдны моринд дуртай болоод зогсохгүй, сурамгай гэгч нь морь унадаг болжээ.

Эхнэртэйгээ дунд сургуульд байхдаа үерхэж явсан дуучин Г.Чинболор СУИС-ийг  төгсөөд гэр бүлийн амьдрал зохиосон гэж ярьдаг. Харин анх нийтийн дууны ертөнцөд Б.Энхмэндтэй хамтран дуулж гарч ирэхэд нь тэднийг хэвлэлээр нэр холбон бичиж, бараг л нэг гэрт оруулах дөхдөг талаар мань эр сэтгэл зовнин дурсдаг юм билээ. Азаар энэ асуудлыг эхнэр нь тун сайн ойлгодог байсан тул дуучин залуу санаа зовох зүйлгүйгээр уран бүтээлээ хийж явсандаа одоо хэр нь баярладаг гэнэ.

Дуучин Г.Чинболорын эхнэр АШУҮИС-ийг төгссөн, Монголросцветметийн “Уурхайчин” волейболын багт довтлогчоор тоглодог Б.Цэцэгдарь гэж бүсгүй байдаг аж. Арван жилийн дунд сургуульд зэргэлдээ ангид сурдаг байсан учраас тэд бие биеэ маш сайн ойлгодог төдийгүй хоёул урлаг, спортын хүмүүс тул элдэв асуудал  гараад байх нь гайгүй гэж дуучин залуу гэр бүлийнхээ талаар анх ам нээсэн удаатай.

С.Бамбар









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
best pron ORvrRs Thank you ever so for you blog article.Really thank you! Cool.
IP:89.28.10.242  2018-12-21 04:49:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.