40 эхнэртэй Циона Хана: МИНИЙ СЕКС ХИЙХ ХУВААРИЙГ ХАМГИЙН АХМАД ЭХНЭРҮҮД МААНЬ ГАРГАДАГ

2017/05/11
Share |
Хүмүүс:
40 эхнэртэй Циона Хана: МИНИЙ СЕКС ХИЙХ ХУВААРИЙГ ХАМГИЙН АХМАД ЭХНЭРҮҮД МААНЬ ГАРГАДАГ

Манай гаригийн хамгийн олон эхнэр, хүүхэдтэй Энэтхэгийн иргэн Циона Хана одоогоор 40 эхнэр, 94 хүүхэд, 47 ач, зээтэй. Одоогоор гэсний учир нь тэр үхэх хүртлээ эхнэр авсаар байх болно гэжээ. Эхнэр хүүхдийнхээ нэрийг заримдаа андуурдаг ч бага охиноо Hnamhlunengi гэдгийг сайн мэдэж байгаа гэсэн. Тэрбээр чухам яагаад ийм олон эхнэр авах болсон, өнөр бүл тэргүүлэхэд ямар асуудлууд тулгардаг талаар нь Германы өдөр тутмын “Sьddeutsche Zeitung” сонин ярилцлага авсан байна. Ингээд түүний онцгой содон хувийн амьдралтай танилц.

-Ноён Циона, 40 эхнэртэй байна гэдэг зарим хүний хувьд төсөөлшгүй зүйл. Яаж ийм зүйл болов оо?
 -Би 17 настайдаа анхны эхнэр Затианжитай танилцсан. Анхны эхнэрийнхээ эцэгтэй нэг дор мужааны ажил хийдэг байсан. Би эхнэрээ анх харангуутаа л дурласан. Түүнд захидал бичин хайр сэтгэлээ илэрхийлсэн бөгөөд эхнэр маань захидлыг минь уншиж дуусаад толгой дохин инээмсэглэсэн. Хэдхэн өдрийн дараа бид хуримаа хийсэн дээ.

-Түүнээс хойш та 39 удаа гэрлэсэн.

-Тиймээ, би дахин дурласан. Нэг өдөр таван эхнэр авч, хуримаа хийсэн тохиолдол ч бий. Энэ бол жинхэнэ баяр байсан. Гэхдээ би дурласан болгонтойгоо гэрлэсэн юм биш. Заримдаа нинжин сэтгэлийн үүднээс гэрлэх шаардлагатай болдог. Намайг зорин ирж, эхнэрээ болгон аваач гэж зарим нь гуйсан. 

-Энэтхэгт олон эхнэр авахыг зөвшөөрдөггүй юм биш үү? 
-Зарим эхнэр маань нэн ядуу амьдралтайн улмаас идэх хоол, өмсөх хувцасны гачигдалд орж намайг зорин ирсэн. Би баян хүн биш ч гэлээ тэднийг халамжлан, тэжээх хангалттай хөрөнгөтэй. Олон эхнэр авахыг зөвхөн энэтхэгчүүдэд х о р и г л о д о г . Харин лалын шашинтнуудад нэг болон түүнээс дээш эхнэр авахыг зөвшөөрдөг. Миний удирддаг “Циона Ка Па” христийн бүлэглэл ч олон эхнэр авахыг зөвшөөрдөг. Эцэг маань манай сүмийг үндэслэгчдийн нэг. Тэр долоон удаа гэрлэсэн. Тийм болохоор би хууль бус зүйл хийгээгүй. Харин ч тусламж хэрэгтэй өнчин, ядууст санаа тавьж байгаа хэрэг. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.