Дуучин Э.Минжинсор: Гадаад хүнтэй сууж, сайхан амьдарч яваа хүн зөндөө

2017/05/24
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Минжинсор: Гадаад хүнтэй сууж, сайхан амьдарч яваа хүн зөндөө

“Спайк” хамтлаг нь тарсны дараа бие даасан уран бүтээл хийгээд олигтой амжилт олоогүй дуучин бүсгүй Америкт олон жил амьдарсан билээ. Грек залуутай хамт амьдарч, ихэр охидын ээж болсон Э.Минжинсор нэгэн хөгжмийн студид гэрээт уран бүтээлчээр ажиллаж, хувийн уран бүтээлээ таслаагүй хэмээн ярьдаг. Гэвч гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтэж, хөгжмийн студийнхэн нь гэрээгээ цуцалсны дараа тэрбээр охидынхоо төлөө зүтгэж, борви бохисхийлгүй ажиллах болсон гэдэг.

Өдгөө дунд сургуулийн босго алхаад байгаа ихэр охид нь хэдийнэ биеэ дааж, ээжийгээ тулж түших болсон тул ийн эх орондоо бүрмөсөн ирэхээр шийдсэн гэх. Харин түүний талаар нэгэн таагүй мэдээлэл цацагдаж, харь хүнтэй суухгүй байхыг Монгол охидод захисан гэх яриа газар авсан удаатай.

Олны дунд буруу ойлголт төрүүлсэн гэх энэхүү асуудлын талаар дуучин Э.Минжинсор  албан ёсоор тайлбар хийхдээ “Гадаад хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө. Хэдийгээр гадаад хүнтэй суусан ч зүрх сэтгэл нь Монголдоо байдаг учир тэднийг сайн ойлгоорой гэж би хэлсэн. Түүнээс биш гадаад хүнтэй суусан хүн болгон муу гэж хэлээгүй” хэмээсэн байна. Хамтлагийн найз, дуучин Р.Номин-Эрдэнэтэй хүртэл амраг залуугаа булаалдан муудалцаж явсан гэх Э.Минжинсор харийн эрчүүдийг магтан “матсан” юм болов уу.

С.Бамбар









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.