“Нугасны муухай дэгдээхэй” гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалагийн төгс өөрчлөлт

2017/05/25
Share |
Хүмүүс:
“Нугасны муухай дэгдээхэй” гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалагийн төгс өөрчлөлт

Зөвхөн дээдсийн хүрээнийхэнд зориулсан VIP тоглолтоо чамгүй өндөр үнээр, цомхон хэмжээнд зохион байгуулаад авдаг СТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийг уран бүтээлээс нь илүүтэй танигдахын аргагүй гоолиг сайхан бие галбиртай болсныг нь сонирхох хүмүүс олон байдаг.

Баян залуугийн ивээлд багтаж, сарын 1000 ам.долларын үнэтэй “Сарангоо” фитнесс клубт хоёрхон сар хичээллээд ингэж турсан гэлцдэг ч дуучин бүсгүй энэ бүх нууцаа задалсангүй. Харин зөв хооллох дэглэм баримталж, амьдралдаа өөдрөг хандах болсноор бие галбирт нь ингэж өөрчлөлт орсон тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрлүүлэх мэс ажилбарт ороод ч “царайлаг” болоогүй хэмээдэг түүнийг “Нугасны муухай дэгдээхэй” гэж хочилсон нь бий.

Гэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг нэг л өдөр танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь гоо сайхны мэс засалтай холбоотой юу, аль эсвэл фитнесс клубт хичээллэсний ач гавьяа юу гэдгийг тааж ядсан бүсгүйчүүд сүүлийн үед түүн рүү утас цохих нь ихэссэн гэнэ шүү. Тэрбээр өдгөө шинэхэн хайр дурлалтай учраад тун аз жаргалтай яваа бөгөөд хоёр дахь амьдралаа зохиохоор хэдийнэ төлөвлөжээ. “Нугасны муухай дэгдээхэй” гэгддэг дуучин бүсгүйн өнгөрсөн ба одоо нэг иймэрхүү...

С.Бамбар


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.