Хүүхнүүдийн хүслэнт залуу Э.Энхболд эгчмэд эхнэртээ хөөгдөж байжээ

2017/05/29
Share |
Хүмүүс:
Хүүхнүүдийн хүслэнт залуу Э.Энхболд эгчмэд эхнэртээ хөөгдөж байжээ

Топ модель Д.Пүрэвсүрэнтэй хамт “Говь” брэндийн нүүр царай болж, олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг дизайнерууд “Монголын эрэгтэй моделиудаас хамгийн шилдэг нь” хэмээн үнэлдэг. “Яг түүн шиг” шоугаар шилдэг загвар өмсөгчөөс гадна авьяаслаг дуучин, бүжигчин, жүжигчин гэдгээ бүрэн баталсан түүнийг “Хүүхнүүдийн хүслэнт залуу” болгож орхисон. Нэг хэсэг “Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонготой нэр холбож байсан ч, загвар өмсөгч Э.Энхболд “Би анхны хайртайгаа гэрлэсэн” хэмээн хэвлэлд албан ёсоор ярилцлага өгч няцаасан түүхтэй.

“Урлах эрдэм” дээд сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргалтай ханилж, хөөрхөн хүүхдүүдтэй болсон модель залууг фэнүүд нь “Эгчмэд бүсгүйн хөрөнгөнд дурласан. Нэр алдарт хүрэхийн тулд ийм сонголт хийлээ” гэж багагүй чичилсэн. Бүр эхнэрийг нь хүртэл “Хүүхдийн толгой эргүүлсэн хөгшин авгай” хэмээн муучилж, хэсэгтээ л шоконд оруулж байжээ. Загварын хүрээний дэгжин хос гэгддэг тэдний хувьд, амьдралын томоохон шалгуурыг давах гэж хэрэндээ зовсон аж.

Зөвхөн цор ганц гэгдэх тансаг чамин загваруудаа дээдсийн хүрээнийхэнд зориулж урладаг Д.Отгонжаргалын хувьд, олон жил ганц бие явсныг ч хэлэх үү. Загварын ертөнцөд амжилттай яваа дүүмэд залуугийн болзох саналаас олон удаа татгалзсан ч, цагийн эрхэнд хайр дурлалаа хүлээн зөвшөөрч хамтын амьдралаа зохиоход хүрсэн байдаг. Гэвч анхны хүүхдээ төрүүлээд удаагүй нялх биетэй байхдаа элдэв янзын дайралтанд өртсөн дизайнер бүсгүй аргагүйн эрхэнд нөхрөө хөөж, “Ингэж амьдарснаас салсан нь дээр” хэмээн гоморхож явснаа нуулгүй ярьжээ. Гэвч загвар өмсөгч Э.Энхболд энэ бүхнийг хамтдаа даван туулж чадна гэдгээ харуулснаар эхнэрийнхээ сэтгэлийн зовлонг багасгасан гэнэ лээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Khhblobf http://www.tineye.com/search/c 1a717e85569ec14873e84175a31a6e ecf1b70f2/, http://opencu.com/profiles/blo gs/max-player max_player_डाउनलो
IP:5.188.217.162  2018-11-15 12:03:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.