Азийн супер модель С.Сарнайгийн олонд дэлгээгүй хагас нүцгэн зургууд

2017/05/29
Share |
Хүмүүс:
Азийн супер модель С.Сарнайгийн олонд дэлгээгүй хагас нүцгэн зургууд

“Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлдэг” хэмээн сайшаагдаад байгаа С.Сарнай хэдхэн жилийн өмнө эх орондоо ирсэн билээ. Гэсэн ч, богино хугацаанд олны анхааралд өртөөд байгаа тэрбээр арлын Японд 12 жил амьдарч, загварын тайзнаа алхсан туршлагатай модель гэгддэг. Ихэнх хүмүүс түүнийг “Хаан найргийн хатан” гэгддэг Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Дулмаа гуайн ач охин гэдгээр нь мэддэг болоод байгаа нь нууц биш.

Эх орондоо ирсэн даруйдаа “Playboy Mongolia” сэтгүүлд зориулан тун ч зоригтойгоор нүцгэлж байсан загвар өмсөгч С.Сарнай төд удалгүй дахин эротик зураг авахуулж олны анхаарлыг татсан. Нэг үе улс төр, бизнесийн эрхмүүд цугласан томоохон арга хэмжээнд уригдаж явсан түүнийг олны танил бүсгүйчүүдийн нэгэн адил улс төрд хөл тавихаар зэхэж байна хэмээн хардсан хүн ч цөөнгүй.

Харин тэрбээр “Азийн супер модель-2014” олон улсын наадмаас Гранпри шагнал гардаж, олны танил мисс, топ моделиудын эгнээнд төвөггүйхэн багтсан төдийгүй загвар өмсөгч залуутай дэр нэгтгэн, ээж болоод байгаа. “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож, нэр хүндээ огцом өсгөөд амжсан адтай бүсгүй маань эхээс заяасан гоо үзэсгэлэнгээ их л “илэн далангүй” байдлаар харуулсан нь энэ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.