“Зэрлэг цэцэгс”-ийн Яргуй “Эрхэмсэг” нэртэй бүжгийн хамтлаг байгуулжээ

2017/05/29
Share |
Хүмүүс:
“Зэрлэг цэцэгс”-ийн Яргуй “Эрхэмсэг” нэртэй бүжгийн хамтлаг байгуулжээ

“Хувьсал” продакшины дэлгэцийн анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр олонд танигдсан хүн бол УДБЭЧ-ийн бүжигчин М.Бямбаа. Дэлгэцийн урлагт цахиур хагалсан энэхүү киноноос хойш бүжигчин бүсгүй нэлээд хэдэн кинонд тоглож, кино урлагийн ертөнцөд өөрийгөө таниулаад байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө тэрбээр “Пинки” нэртэй хамтлаг байгуулаад дуулж, бүжиглэж явсан бөгөөд хэд хэдэн уран бүтээл гаргажээ.

Гэвч гэр бүлийн амьдрал зохиож, ээж болсноосоо хойш хамтлагийн уран бүтээлээ орхиод УДБЭЧ-д харьяалагдаж эхэлсэн гэдэг. Залуу сайхан бүсгүйг өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, бүжиг дэглээч С.Төгсөөтэй ханилж, хөөрхөн охинтой болсон талаар хэвлэлийнхэн бичсэн байдаг ч тэрбээр энэ тухай огт ам нээж байгаагүй. “Би ээж, дүү, охинтойгоо хамт амьдардаг. Үнэндээ энэ их ажлын хажуугаар надад болзох ч зав гардаггүй.

Эрчүүдийн тухайд ч нэг их бодоод байдаггүй” хэмээн хувийн амьдралынхаа талаар товчхон өгүүлдэг М.Бямбаа ажилдаа ихэнх цагийг зарцуулдаг гэсэн шүү. Сонирхуулахад, авьяаслаг басхүү царайлаг бүжигчин бүсгүй маань УДБЭЧ-ын уран бүтээлчидтэйгээ хамтран “Эрхэмсэг” нэртэй бүжгийн хамтлаг байгуулаад байгаа. Харц булаам сайхан бүсгүйчүүдээс бүрдсэн тус хамтлагийнханд улс төр, бизнесийн томчууд ихээхэн санал тавьж байгаа гэсэн шүү.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.