Найруулагч Г.Цоггэрэлийг “намба” алдахад хүргэсэн энэ бүсгүй хэн бэ...

2017/05/30
Share |
Хүмүүс:
Найруулагч Г.Цоггэрэлийг “намба” алдахад хүргэсэн энэ бүсгүй хэн бэ...

Урлагийн салбарт хийж бүтээсэн бүхнээрээ бахархаж, омогших дуртай МУГЖ У.Уранчимэгийг ихэнх хүмүүс шударга яриатай, чамгүй хатуу зантай нэгэн хэмээн дүгнэх нь бий. Найруулагч нөхрийнхөө ач буяныг ямагт магтан дурсч, түүнийхээ дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа гэж ярьдаг эрхэм гавьяат маань дөч гарсан насандаа бие галбираа гайхуулан гунхаж яваа. Ямартаа л, өнгөрсөн хавар нээлтээ хийсэн “Миний нууц” киногоороо фитнессийн мэргэжлийн тамирчдаас ч дутахааргүй болтлоо хөгжүүлсэн булчинлаг биеэ үзэгч олонд харуулаад амжихав дээ.

Урлагийн сургуульд шалгалт өгөөд бүдэрсэн ч, театрт өлгүүрчнээр ажилд ороод уран бүтээлчдээс сурч мэдэхийг зорьсон тэр л үедээ ирээдүйн ханьтайгаа учирсан гэлцдэг. Араас нь хоёр жил шахам гүйж, уйгагүй эргүүлсэн Г.Цоггэрэлийг нэг их тоогоогүй атлаа хэсэгхэн хугацаанд гадаад руу яваад эзгүй байхад нь жигтэйхэн их санасан тухайгаа тэрбээр одоо ч ярих дуртай юм билээ. Тийм их хайр сэтгэлийн хүчинд гэр бүлийн харилцаагаа өдийг хүртэл халуун дотно хэвээр нь байлгаж, хэн хэнийхээ хүсэл зорилгыг хүндэтгэж амьдардгаа нуугаагүй.

“Хувьсал” продакшиныг олон жил удирдсан найруулагч нөхөр нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирлаар томилогдсон даруйдаа энэ бүх ажлаа У.Уранчимэгт даатгаж орхисон билээ. УДЭТ-аас гараад “Хувьсал”-ыг авч явахаар шийдсэн гавьяат маань ч нөхрийнхөө итгэлийг алдаагүй. Дэлгэцийн урлагт хүч сорьж, таван ч киногоо үзэгч олонд хүргээд байгаа. Ийнхүү амжилт бүтээлээр дүүрэн яваа эл хосын тухайд элдэв таагүй мэдээлэл хэвлэлээр гарах нь ховор. Тэгвэл саяхан найруулагч Г.Цоггэрэлийн үл таних нэгэн бүсгүйтэй ихэд нялууран буй энэ зураг “ил” гарч, олныг шуугиулаад амжлаа. Учрыг лавлавал, тэрбээр жүжигчин эхнэртэйгээ хамт харь оронд зугаалж явахдаа ийнхүү “намба” алдаж, романтик мөчүүдээ мөнхөлсөн гэнэ шүү.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.