Р.Лхамаа: Мээдээг гарахаар охин нь “Миний аав” гээд зурагтаа илж, сэтгэл өвтгөдөг

2017/05/30
Share |
Хүмүүс:
Р.Лхамаа: Мээдээг гарахаар охин нь “Миний аав” гээд зурагтаа илж, сэтгэл өвтгөдөг

Телевизийн шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, бүр хагас финалын ялагч болсон биш экс эхнэртээ элдвээр хэлүүлж, хөгөө чирээд байгаа дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээг муучлах хүн олон байна. Анхны эхнэрээсээ салж, өнчрүүлж үлдээсэн хөөрхөн охиноо ор тас мартаад дахин гэр бүлийн амьдрал зохиогоод байгаа дуучин залуугийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бололтой. Рок попын ертөнцөд орон зайгаа мөнхөлсөн “Камертон” хамтлагаараа олонд танигдаж, даруухан зантай хэмээн охид хүүхнүүдийн хайрыг татдаг энэ залууд даанч их нууц байдаг аж.

Тэрбээр шоу нэвтрүүлгээс авсан таван сая төгрөгийн шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэхийг сонсоод анхны эхнэр Р.Есүй нь хатуухан шүүмжлээд авсан. Өнчрүүлж орхисон бяцхан охиндоо нэг ч удаа тэтгэмжийн мөнгө өгч байгаагүй дуучин залууг гэнэтхэн л ийм сайхан сэтгэл гаргаж, нүнжигтэй загнахыг хараад тэсч чадаагүй бололтой. Гэвч олны танил дуучин залууг буруутгахаасаа илүүтэй анхны эхнэрийг нь увайгүй аашиллаа хэмээн бухимдсан олны сэтгэгдэлд дуучин Р.Лхамаа ийн хариу барьж, дүү охиноо өмөөрчээ.

Дуучин Р.Лхамаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би бас гайхаад л байдаг юм... Бид сенсааци энэ тэр үүсгэж, янз бүр болох ч биш дээ. Хоёр хүн салж нийлдэг л хорвоо, гэхдээ хүүхдийг хөсөр хаяж болохгүй л дээ. Дүү маань Мээдээгээс юу ч гуйхгүй боловч хүүхдийн сэтгэл гэж нэг юм байна аа. Аав нь телевизээр гарахаар л “Миний аав” гээд нүүрийг нь илж байгаа нь сэтгэл даанч эмтэрмээр. Шүүхийн шийдвэр гараад удаж байна. Хүүхэддээ өгөх ёстой юмаа өгдөггүй байж хандив өгдөг хүн гэхээр нь гайхаж алмайрав. Хүний ёс юм болохоор Мээдээ ойлгож ухаарах байх аа. Монгол Улсын хууль тогтоомжийг ч хүндлэх эрхбиш ухамсар, үүрэг хариуцлага байх байлгүй. Гол нь хүний ёсон үүрэг хариуцлага, үнэнтэй байх, үнэн төрхийг нэхэмжилсэн юм л даа” хэмээн тайлбар хийлээ.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.