Жүжигчин Б.Ариунцэцэг “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчдыг муучилжээ

2017/06/14
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Ариунцэцэг “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчдыг муучилжээ

Охиноо төрүүлээд удалгүй уран бүтээлдээ орсон “Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг саяхан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонтойгоо дахин уулзсан. Хагас финалын шалгаруулалтаас дуучин А.Хишигдалай цуг хасагдсан түүнийг эр нөхөр нь ихэд үнэлж, шүүгч Б.Наранзун энэ бүхэнд буруутай мэтээр бичиглэн “П...” хэмээн харааж ерөөсөн нь олны дургүйцлийг төрүүлээд авсан билээ. Хип хоп дуучин залуугийн хувьд, энэ мэт бүдүүлэг үг хэллэгийг огтхон ч санаа зоволгүйгээр олонд хүргэсэн нь жүжигчин Б.Ариунцэцэгийн эсрэг хар PR болж хувираад байгаа.

Үүнийг нь аль эрт мэдэрсэн дуучин А.Хишигдалай ч хаяагаа “манаж”, өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Миний ялагдалд хэн ч буруугүй, би өөрөө л авьяас муутай” хэмээн мэдэгдээд амжсан. Хэдийгээр шоу нэвтрүүлгээс хасагдаж, нялх охиноо асрах зав чөлөөтэй болсондоо баяртай байгаагаа дуулгасан ч гэлээ, жүжигчин Б.Ариунцэцэг сэтгэл гонсгор хоцорсон нь мэдээж. Тиймээс өөрийг нь өмөөрч, олны хэл амны бай болоод байгаа эр нөхрийнхөө талд баттай зогсохыг хүсч “Яг түүн шиг” шоуны талаар хэдэн үг хэлээд авчээ.

Тэрбээр шоу нэвтрүүлгийн нүүр хувиргалтын баг тун муу ажилласан учраас ялагдал хүлээсэн гэх утгатай зүйлийг ярьжээ. Дэлхийд алдартай шаргал үст сайхан бүсгүйчүүдийг зүгээр ч нэг баззер дарж сонгоогүй, мөн тэдний дүрд хувирахад ямар нэгэн баг хэрэглээгүй, зөвхөн нүүрийг нь будаж янзлах төдийхнөөр тайзан дээр гаргасан гэдгийг жүжигчин Б.Ариунцэцэг олонд дэлгэсэн байна. Шоуны оролцогчид хүртэл баззер сонголт жинхэнэ эсэх талаар ярих боломжгүй хэмээж буй нь анхнаасаа зохион байгуулалттай үйл явц байсныг батлах мэт харагдаж байгааг үгүйсгэхгүй юм.

С.Бамбар






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.