Гоо сайхны мэс заслаар “төрөл” арилжсан хийлч Дээгийгийн хуучин төрх

2017/06/14
Share |
Хүмүүс:
Гоо сайхны мэс заслаар “төрөл” арилжсан хийлч Дээгийгийн хуучин төрх

Загварын бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг алтны магнат Ц.Мянганбаярыг өмөөрч, ямар ч үед өөрийнхөөрөө байхыг уриалсан хийлч Ч.Дэлгэрцэцэгт баавгайг хүртэл дурлуулах хүч чадал бий гэнэ шүү. “Бүхнийг надад даатга. Би зохицуулья” гэж амласан гадаад нөхөртөө эрхлэн жаргаж, гоо сайхандаа анхаарал хандуулан яваа хийлч бүсгүй өдгөө дөчин насны босго давж буй. Үе мултарсан хөгшин эртэй амьдрал зохиосон ч гэлээ, үе тэнгийн бүсгүйчүүдийг атаархтал амьдарч байгаагаа бардамхан ярьдаг түүний хувьд гоо сайхны мэс заслаар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн.

Америкаас ирээд удаагүй байх үеийнх нь энэхүү зурагт тэрбээр хэдийнэ дөч гарсан эмэгтэй шиг харагдаж байгаа бол, өдгөө гоо сайхны мэс заслын ачаар хорьтой бүсгүй шиг л тормолзож яваа нь энэ. Нүднийхээ зовхинд давхраа хийлгэж, хамраа өндөрлүүлэн, хөхөө томруулсан хийлч Дээгий саяхан олны танил охид бүсгүйчүүдийн нэгэн адил нүдний ухархайгаа сэтлүүлжээ. Ийнхүү дахин “төрсөн” зүс царайгаа мэргэжлийн нүүр будагч нарт даатгаж орхиод хэний ч анхаарлыг татахуйц гоо үзэсгэлэнтэй нэгэн болоод тайзан дээр гардаг болжээ.

Амьдрал, уран бүтээлийн тал дээр санхүүгийн асуудалгүй болсон хийлч Дээгий харь нөхөртөө ихэд халамж тавьж, таван цулын шөлөнд дурлуулж чадсан ажилсаг эхнэр гэдгээ ч хэвлэлийнхэнд ярьдаг. Ихэвчлэн энгэр задгай гоёлоор эрчүүдийг алмайруулах дуртай энэ бүсгүйн хувьд, анхны нөхөр болох ахимаг насны Малайз эрээс нэг хүүтэй болоод салсан түүхтэй. Харин хоёр дахь нөхрөөрөө мөн л ахимаг насны Австрали эрийг сонгосон бөгөөд дахин хүүхэд төрүүлэх талаар бодох ч хүсэлгүй яваа гэлцдэг.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.