“Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр л шатсан, бусад нь зүгээр гэв

2017/06/15
Share |
Хүмүүс:
“Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр л шатсан, бусад нь зүгээр гэв

Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэрт өчигдөр орой гал гарсан билээ. Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид арав гаруй цагийн турш эрчимтэй ажилласны эцэст галыг бүрэн унтрааж чадсан бөгөөд гал гарсан шалтгааныг цагдаагийн байгууллагаас 14 хоногийн дотор олж тогтооно гэдгээ мэдэгдээд байгаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар энэ талаар “Говь” хувьцаат компанийн зөвхөн үйлдвэрийн дээвэр л шатсан. Гал үйлдвэрийн дотоод хэсэг рүү огт ороогүй учраас учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага байгаа гэж үзэж байна. Оволзсон их галыг хараад үйлдвэрийг тэр чигтээ шатчихлаа гэж бодсон хүмүүс олон байх шиг байна.

Үйлдвэрийн дээврийг модон хийцээр давхарлан дээвэрлэж, шилэн хөвөнгөөр дулаалж хийсэн учраас гал алдах үед амархан шатсан гэж тодорхойлох үндэслэл бий. Гал гарах үед агуулахад байсан бараа бүтээгдэхүүнийг гадагш нь зөөвөрлөж, аюулгүй байдалд хадгалсан учраас онцгой асуудал үүсээгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Харин цахим ертөнцөд зарим хүмүүс “Говь” хувьцаат компанид ажиллаж байсан 1600 гаруй хүн ажилгүй болоход хүрч байгаа тул хандивын аян өрнүүлье гэх утгатай мессежийг олон нийтэд хүргэсээр байна.

С.Бамбар



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
saraa ashgui dee
IP:202.179.31.14  2017-06-15 12:35:11
zochin yamai daa ulsin nuur tahaldag gants uildver yum shuu dee
IP:139.5.216.231  2017-06-15 12:54:44
Aayagui Ashguidee
IP:202.70.46.207  2017-06-15 13:02:03
Zochin Ashguidee.
IP:202.9.41.114  2017-06-15 13:48:48
Ss Ashgyu dee
IP:204.14.157.58  2017-06-16 06:23:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.