МУГТ С.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяа шинэ бизнесээ эхлүүлэв

2017/06/15
Share |
Хүмүүс:
МУГТ С.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяа шинэ бизнесээ эхлүүлэв

Гавьяат тамирчин С.Төгсцогтоос салж, бяцхан хүүгээ ганцаараа өсгөхөөр сэтгэл шулуудсан Д.Уранзаяаг хүмүүс “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэддэг. Авьяаслаг, царайлаг эгчээс гадна адтай тамирчин нөхрийнхөө нэр нөлөөгөөр олонд танигдсан энэ бүсгүй төрхөмдөө буцаж очсон ч гандан буурахгүй гэдгээ харуулсаар яваа.

Хүүгээ нялх ахуйд нөхрөөсөө салсан Д.Уранзаяа фитнессээр идэвхтэй хичээллэж, мэргэжлийн тамирчидтай эн зэрэгцэн тэмцээн уралдаанд оролцох болсон. Галбирлаг бие, дур булаам төрхөөрөө гайхуулан гунхах тэрбээр “Стар” телевизэд хөтлөгч хийж буй бөгөөд олны танил охид бүсгүйчүүдтэй тун ч дотно үерхэж нөхөрлөдөг юм билээ.

Ганц бие болсноосоо хойш хэд хэдэн залуустай нэр холбогдоод авсан ч, албан ёсны найз залуугаа одоо хүртэл танилцуулаагүй байгаа Д.Уранзаяа саяхнаас нэгэн шинэ бизнес эхлүүлжээ. Гар аргаар бүтээсэн олон төрлийн сонирхолтой сувинерээ дэлгэсэн түүний авьяас чадварыг биширч, урлагийн найз нөхөд нь энэхүү бизнесийг олон нийтэд сурталчлан таниулах болжээ.

С.Бамбар













Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.