Дуучин Э.Минжинсорын цочирдом өөрчлөлт ба “Перфект”-ийн нууц

2017/06/15
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Минжинсорын цочирдом өөрчлөлт ба “Перфект”-ийн нууц

1990-ээд оны сүүлээр монголын рок попын ертөнцөд гарч ирсэн “Спайк” хамтлагийн бүсгүйчүүд өдгөө бүгд тус тусынхаа зам мөрийг хөөж яваа. Тус хамтлагийн дуучин Э.Минжинсор хамтлаг нь тарсны дараа бие даасан цомгоо гаргаж, нэлээд хэдэн дуу дуулсан ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Харин цомог гаргах үедээ гоо сайхны мэс засалд орж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь үнэн.

Мэс заслынх нь шарх бүрэн эдгээгүй, хавдар нь ч гүйцэд арилаагүй шахуу байхад “Хүүхэлдэй” цомгийнхоо хэвлэлийн бага хуралд оролцож, хэвлэлийнхэний анхаарлыг татаад авсан. Түүний анхны бие даасан цомгоос илүүтэй гоо сайхны өөрчлөлт нь олны анхаарлыг ихэд татаж байсан тул энэ талаар асуусан сэтгүүлчдэд “Би нүүрэндээ ямар ч мэс хүргээгүй. Өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун явдаг хүн. Зүгээр л жаахан тураад ирэхээр нүд хөнхийгөөд, хацрын яс жижгэрсэн юм шиг харагдаж байгаа биз” хэмээн хэнэггүйхэн ярьж суусан.

Үүнийхээ дараа удалгүй Америк орныг зорьсноор түүний уран бүтээл, гоо сайхны мэс заслын тухай яриа тэгсхийгээд намжсан билээ. Гэтэл дуучин бүсгүйд гоо сайхны мэс засал хийсэн “Перфект” эмнэлгийн их эмч Н.Оюун нэгэн хэвлэлд бүх нууцыг нь задалж орхисон. Тэрбээр өөрийнх нь хийж өгсөн бүхнийг үгүйсгэж ярьсан дуучинд гомдохдоо “Би тэр хүүхний нүдний ухархайг сэтэлж, давхраа хийсэн. Бас духны ясыг нь төвийлгөж, хацрын шанааг нь багасгаж өгсөн. Хамрын нурууг нь хүртэл өндөрлөж, самсааг нь багасгаад, нүүрний арьсыг тэр чигт нь жигд борлуулж өгч байхад ийм муухай зан гаргаж болохгүй биз дээ” гэж ярьсан билээ. Үнэндээ “төрөлхийн” гэж гайхуулсан түүний гоо сайхан “Перфект” эмнэлгээс л “мэндэлсэн” юм шүү дээ.

С.Бамбар











Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.