Налайх дүүрэгт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн өдөрлөг боллоо

2017/06/16
Share |
Хүмүүс:
Налайх дүүрэгт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн өдөрлөг боллоо

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Налайх дүүргийн хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааны өдөрлөг энэ сарын 14-нд боллоо. Өдөрлөгийн нээлтэнд Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцож, өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Энэ хүрээнд явуулын эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Өдөрлөгийн үеэр УГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС-ийн харьяа “Эрхэс”  эмнэлэг болон Налайх дүүргийн  эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт давхардсан тоогоор 1016 хүнд үзлэг оношилгоо, сургалт сурталчилгаа хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, бие бялдрын сорил авч ажилласан.

Тухайлбал хавдрын ЭХО 130, хавдрын толгой хүзүүний мэс засал 120, 4D ЭХО 46, Флюрийн шинжилгээ 137, дотор зүрх судас 82, мэдрэл 78, халдварт сүрьеэ 127, БЖИ 80, ясны сийрэгжилт тодорхойлох үзлэгийг 150 хүнд тус бүр хийсэн болно. Мөн дүүргийн ахмадууд болон эмнэлгийн ажилтнууд хийн дасгал хийж, олон нийтэд сонирхууллаа.   

Хөтөлбөрийн дагуу дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилчидтай уулзсан юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.