“Сохо мебель”-ийн захирлыг “жийсэн” топ С.Ариунбилэгийн шинэ амрагтай танилц

2017/06/28
Share |
Хүмүүс:
“Сохо мебель”-ийн захирлыг “жийсэн” топ С.Ариунбилэгийн шинэ амрагтай танилц

“Гоёл” наадмын 14 дэх топ модель болоод удалгүй таван жил хамт амьдарсан нөхрөөсөө салж, төрхөмдөө буцсан С.Ариунбилэг богинохон хугацаанд чамгүй дуулиан тарьсан. “Гэр бүлийн амьдралаа тогтвортой авч яваа ганц модель” хэмээн түүнийг үнэлж дүгнэдэг байсан фэнүүдийнхээ урмыг хугалан эр нөхрөө хаяж одсон топ бүсгүйн амраглал эндээс эхтэй. Ар гэрийн амьдралын бүхий л асуудлыг өөрийнхөө нуруунд үүрч, нөхрөө тэжээж явсан гэдгээ ний нуугүй хуучилсан С.Ариунбилэг мөдхөн “Хөх чоно” группын өв залгамжлагчтай хүзүү сээр холбогдоод авсан билээ.

Амраг залуу нь тун ч халамжтай, бүр газарт гишгүүлэхгүй хайрладаг тухай гайхуулан ярьж явсан топ бүсгүй шинэхэн байранд төвхнөж, ирээдүйн хадмуудтайгаа хүртэл танилцаад амжсан гэдэг. Харамсалтай нь, тэдний амраглал ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд төгсгөл болсноор барахгүй топ С.Ариунбилэг дахин төрхөмдөө очиж, мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байдаг. Ийнхүү дахин ганц бие болсноо зарласан сайхан бүсгүйд хайраа илчлэх залуус олон байсан бөгөөд “Сохо мебель”-ийн захирал хүртэл түүний “Сайн ах” болохыг хүссэн.

Гэвч их мөнгө амласан мөнөөх эрийн эрээ цээргүй бичиглэлийг цахим ертөнцөд дэлгэсэн С.Ариунбилэг чамгүй дарамтанд өртөж, олны нүднээс хэсэгтээ л нуугдахад хүрч байлаа. Харин цаадах нь өнгөрсөн хавар туслах бүсгүйгээ оролдож, амиа хорлоход хүргэсэн гэх ээдрээт хэргийн эзэн болоод байгаа цуутай эр. Тэгвэл топ модель маань саяхнаас шинэ хайр дурлалтайгаа учирч, бүр сүй тавьж байгаагаа олонд дэлгэжээ. Бэл бэнчингээ гайхуулсан баярхуу залуусаас залхсан С.Ариунбилэгийн хувьд, одоо л ёстой жинхэнэ хайр дурлалаа олсон бололтой.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.