Мисс Н.Ану нүцгэлэх дуртай охидод миссийн титэм “хүндэднэ” гэлээ

2017/06/28
Share |
Хүмүүс:
Мисс Н.Ану нүцгэлэх дуртай охидод миссийн титэм “хүндэднэ” гэлээ

“Miss Mongolia”  тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод хүртэл оролцож явсан. “Азийн супер модель” өргөмжлөлт мисс бүсгүйн хувьд, “Монгол модель” агентлагийн урдаа барьдаг загвар өмсөгчийн нэг гэгддэг юм билээ.

Өдгөө шинэ брэндийн нүүр царай болж яваа Н.Ану мисс, топ модель гэх нэр хүндтэй өргөмжлөлийг чухам ямар хүн хүртэх ёстой талаар өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичиж “Гоёл” наадмаас “Топ модель” цол тэмдгийг авсан хүнийг л “Топ” хэмээдэг бол, "Miss Mongolia" болон "Miss World Mongolia" тэмцээний тэргүүн миссийн титмийг авсан хүнийг л “Мисс” хэмээдэг баймаар юм.

Мисс, модель, фото модель, шинээр төрөн гарч буй загвар өмсөгчдийг манай хэвлэлийнхэн ялгаж сурмаар юм даа. Гадаадад зохиогдсон ямар ч хамаагүй мисс, моделийн тэмцээнд зүгээр нэг оролцоод ирэхээр нь л “Мисс, энэ тэр” гээд явчих юм. Ядаж л нүцгэн зураг татуулж байгаа хүмүүсийг битгий “Мисс” гэж нэрлээч. Харамсаж байна. Хайран сайхан хүч хөдөлмөр, зүтгэл минь” гэж харуусан шогширчээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.