Төрийн банк арван сая төгрөгийн хандив өргөлөө

2017/07/19
Share |
Хүмүүс:
Төрийн банк арван сая төгрөгийн хандив өргөлөө

Улсын хэмжээнд нийт 14 газарт их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед Төрийн банкны нийт ажилтнууд халуун сэтгэлийн хандивын аяныг өрнүүлжээ. Хандиваар цугларсан 10 сая төгрөгийг Онцгой байдлын  Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян болон албаны хүмүүст Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Маркетингийн хэлтсийн захирал Б.Содонбаатар нар гардуулан өглөө.

Төрийн банкны 3800 ажилтан, албан хаагчид ойн түймрийн эсрэг аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлж буйгТөрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн энэ үеэр онцлоод, “Хандивын аяныг манай ажилтан албан хаагчид өөрсдөө санаачлан эхлүүлж, эх орныхоо онгон дагшин байгаль дэлхийг авран хамгаалах үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно.Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй Онцгой байдлын алба хаагчдадаа амжилт хүсье” гэв. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, “Төрийн банкны ажилтан, албан хаагчид хүнд үеүдэд үргэлж тусалж дэмждэгт талархаж байна.  Өнгөрсөн хавар өвөлжилт хүндэрсэн аймаг сумын малчдад тусламж үзүүлж байсан. Энэ удаа ч ойн түймрийн гамшигтай тэмцэж буй Онцгой байдлын албан хаагчдад тус нэмэр болохуйц хандив өргөж буйд баярлаж байна” гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.