Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй

2017/07/20
Share |
Хүмүүс:
Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй

Шинэхэн ерөнхийлөгч ажлаа авсны дараа түүний сонгуулийн ажилд оролцсон эрхмүүд хэн хэн ямар суудалд тухлан суух бол хэмээн чих тавин суугаа хүмүүс цөөнгүй байсан. Тэр дундаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албанд очих нь тодорхой гэж цуурч байсан бол тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нэлээд дуугүй явлаа, одоо бичих цаг болсон шиг байна аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс эхлээд өнөөдрийг хүртэл намайг хүмүүс өөр өөрсдийнхөө үзэмжээр албан тушаалд "томилж" бүр хоорондоо муудалцаж, зарим нь өсөрхөн байна. Дайралдсан хүн бүр "За ямар албан тушаалд очих гэж байна" гэх нь мэндийн зөрүүгүй шахам.  Би үнэнийг хэлье, надад албан тушаал хэрэггүй. Надад хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй. Эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх гэхээр хил дээр саатуулж хилс ял тулгадаг, нэвтрүүлгүүдийг минь гаргадагүй , эрх мэдэлтэй мөнгөтэй хэнбугай ч Монголын төр, хэвлэл мэдээллийг багалзуурдсан нийгмийг өөрчилөхийн төлөө  би Х.Баттулгыг дэмжсэн болохоос албан тушаалаар нөхөн төлбөр авах гээгүй. Сонгуулийн үеэр нь дагаж далдайчихаад дараа нь албан тушаал авдаг жишиг Монголын төрд  байх ёсгүй билээ. Энэ гаж жишгийг би үзэн яддаг.

Ерөнхийлөгчийг ажлаа авснаас нь хойш өнөөдөр л уулзаж энэ үгээ хэлж сэтгэл цайрч амгалан болов. Ерөнхийлөгч ч гэсэн намайг албан тушаал сонирхохгүй хүн гэдгийг мэдэж байгаа нь,  надад уран бүтээлийн амжилт хүссэн нь сайхан санагдлаа. Харин би Монгол Улсын Ерөнхийлөгчийг хазайхад нь тулгуур, хальтирахад нь түшиг болж, даварвал нь даруулга болж явна аа.  Ингээд эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдээ, "Цензургүй яриа"-гаа  хийхээр итгэл төгс ажилдаа орлоо. Монголын Төрийн толгойд шигсэн олигархиудын нуусан бүхнийг ил болгохын төлөө би  энэ амьдралаа төгстөл  зүтгэнэ. Харин надад  шагнал, ял хоёрын аль нь ч хэрэггүй. Зөвхөн хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй. Учир нь миний мэргэжил сэтгүүлч билээ" хэмээн бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.