Б.Цэцэг: Төрсөн өдрөөрөө торт авах ч мөнгөгүй үе байлаа

2017/07/26
Share |
Хүмүүс:
Б.Цэцэг: Төрсөн өдрөөрөө торт авах ч мөнгөгүй үе байлаа

Хөтлөгчийн ажлаас жүжигчний мэргэжил рүү амжилттай урвасан Б.Цэцэг анх “Хадаг” кинонд тоглосноор олонд танигдсан бүсгүй. “Ээж болох бэлтгэл” цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд эрүүл хооллолтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай мэдээлэл хүргэдэг Б.Цэцэг “Crossfit 07” фитнесс төвийг нээгээд чамгүй хугацааг үджээ. Орчин цагийн бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болсон түүний төрсөн өдөр саяхан тохиосон бөгөөд тэрээр цахим хуудсандаа: Амьдрал сонин шүү, төрсөн өдрөөрөө торт авах ч мөнгөгүй нялх хүүхдээ тэврээд гэртээ сууж байсан үе гэнэт санаанд орж хоолой зангираад явчихлаа... Амьдрал хүнд байх үед аяга хөмөрчихсөн юм шиг зовлон ар араасаа цуварч үхээд боссон юм шиг л мэдрэмж төрдөг юм билээ... Яагаад гэсэн ч хариу нь олдохгүй ээдрээтэй асуудлууд яагаад гээд уйлавч үхсэн юм шиг ул шагайсан хүмүүс л их байдаг юм билээ... Хэнд ч дийлдкүү харагдавч сэтгэл гэж нуль сэв болчихсон өрөвдүүлж доошоо орохгүй босно шүү гээд л дэрээ нэвтэртэл уйлдаг байж... Тэр жилийн төрсөн өдөр амьдралын минь хамгийн гунигтай төрсөн өдөр байсан гэдэг би итгэдэг. Багийн найз маань торт бариад гэрт ирээд лаа үлээлгэж билээ... Хүн хүнээр хэзээд л дутдаг гэхдээ сайн, хүн дотортой хүнээр үргэлж дутаж явдаг юм шиг.. Амьдрал эрээнтэй бараантай ч муу хүн гэж байдаггүй доторгүй хүн л байдаг гэдэгт би итгэдэг. Жилээс жилд наслах тоо минь бусдад буян нэмж үрийнхээ төлөө үнэн г бүтээхэд л оршино. Зүсэгдсэн зүрх эдгэж, урагдсан шарах анидаг юм. Амьдрал сайхан, Амьд байх бүрч сайхан хэмээн нийтэлжээ. 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.