Загвар өмсөгч А.Чингүүн шивээсээ нэмж, эхнэрээсээ итгэл “гуйлаа”

2017/08/03
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч А.Чингүүн шивээсээ нэмж, эхнэрээсээ итгэл “гуйлаа”

Мисс эхнэр, хөөрхөн охиноо мартаж орхиод бэлтэй айлын ганц охиныг гэргийгээ болгосон загвар өмсөгч А.Чингүүнд хоёр дахь амьдрал нь тун их таалагдаж байгаа бололтой. Томоохон зочид буудлыг удирдаж, өөрийн гэсэн фитнесс клубтэй болсон мань эр загварын тайзнаас шуудхан л бизнесийн ертөнцөд хөл тавьсан азтай нэгэн.

Чамгүй хүүхэмсэг, басхүү шоучин нөхөр хэмээн өмнөх эхнэр болох мисс Ч.Содтуяа түүнийг тодорхойлж байсан ч, тэрбээр хоёр дахь амьдралаа зохиогоод нэлээд томоожсон. Баян айлд хүргэн орж, хүссэн бүхэндээ төвөггүйхэн хүрч чадсандаа ч тэр үү. Эхнэрээ үргэлж халамжилж, хайр дурлалаа цаг ямагт илэрхийлэх болсон А.Чингүүн саяхан шинэ шивээс хийлгэжээ.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажиллах болсон эхнэр Н.Ундралынхаа хөргийг зүүн гарынхаа булчинд шивүүлсэн мань эр хоёр хүүхдийнхээ төрсөн цаг, нэрийг хүртэл шивүүлээд амжсан. Харин хэдхэн хоногийн өмнө зүрхэн тушаа газартаа “Итгэл” хэмээх үгийг гал улаан сарнай цэцгийн хамт шивүүлсэн А.Чингүүн эхнэртээ маш их хайртайгаа баталж, өөрт нь үргэлж итгэж явахыг хүсчээ. Гэвч цахим хуудсандаа оруулсан шинэ шивээснийхээ зургийг эхнэрийнхээ хүсэлтээр устгаж, халуухан дурсгалаа нууцлаад авсан аж.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.