“Татар” хамтлагийг эрэлд хатаасан Б.Гэрэлцэцэг МҮОНТ-ийн хөтлөгч болжээ

2017/08/03
Share |
Хүмүүс:
 “Татар” хамтлагийг эрэлд хатаасан Б.Гэрэлцэцэг МҮОНТ-ийн хөтлөгч болжээ

МҮОНТ-ийн зүгээс өдгөө 50 жилийн ойн баяр нь тохиож буйтай холбогдуулан өнгөрсөн хавар “3, 2, 1 – Эфир” реалити шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулсан билээ. Үндэсний олон нийтийн ууган телевиз гэдэг утгаараа, тус байгууллагын нэвтрүүлэгчид мэргэжлийн ур чадвар, стиль имижээрээ эрхгүй ялгарч харагддаг нь нууц биш.

Энэ ч утгаараа, ойн баярынхаа хүрээнд реалити шоу зохион байгуулж, шилдэг нэвтрүүлэгчдийнхээ залгамж халааг төрүүлэхээр зэхсэн телевизийн уран бүтээлчид 200 гаруй оролцогчоос хоёрхон хүн сонгож авсан. Түүний нэг болох Б.Гэрэлцэцэг царай зүс, мэдлэг боловсрол, ур чадвараараа хэний ч дор орохооргүй сайхан бүсгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй боловч хувь хүн талаас нь төдийлөн мэдэхгүй биз ээ. Тэгвэл энэ бүсгүй цагтаа загварын тайзан дээр гунхаж, “Татар” хамтлагийн авьяаслаг залуусыг эрэлд “хатаасан” мөрөөдлийн дүр нь болж явсныг сонсогч фэнүүд нь мартаагүй болов уу.

“Аз жаргал the Bad boy” кинонд тоглохдоо хамтлагийн ахлагч Д.Батзаяагийн найз охины дүрд сонгох азтай нэгнийг эрж олохын тулд “Чи хаана байна” нэртэй томоохон шалгаруулалт хүртэл зарласан түүх тэдэнд бий. Уг шалгаруулалтад тэнцсэн загвар өмсөгч Б.Гэрэлцэцэг ч найруулагчийнхаа итгэлийг алдалгүй тун чадварлаг тоглосон гэлцдэг. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд усанд хаясан чулуу шиг сураг тасарсан энэ бүсгүй гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн хэдий ч хүсэл мөрөөдлөө орхисонгүй. “3, 2, 1 – Эфир” реалити шоунд амжилттай оролцож, МҮОНТ-ийн хөтлөгч болох эрхийг ийнхүү  гарджээ.

С.Бамбар









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mvftjska , http://vkmonline.com/blogs/pos t/1356224 Slobodne_Zene_U_Njemačkoj_Sua fclan_Sucher, http://vkmonline.com/blogs/pos t/1356255 Domaći_sex_Filmovi, http://vkmonline.com/blogs/pos t/1356173 Uticaj_buke_i_vibracija_na_zas titu_zivotne_sredine,
IP:79.133.106.113  2018-12-14 19:28:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.