Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан хөтлөгч П.Одгэрэлийн жаргалтай агшин

2017/08/08
Share |
Хүмүүс:
Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан хөтлөгч П.Одгэрэлийн жаргалтай агшин

“Оройхон гараад ширүүхэн дайрна” гэгчээр ёстой л олны сэтгэлийг амрааж, айл гэрийг гийгүүлж яваа хөтлөгч П.Одгэрэл амьдралынхаа жаргалтай агшнаар ийнхүү бэлэг барьжээ. “Universe best songs” наадмын хөтлөгчөөр чамгүй удаан ажилласан хөтлөгч, яруу найрагч бүсгүйн хувьд хэвлэлээр нэр холбогдсон залуучууд цөөнгүй бий. Гэвч хэнтэй нь ч ханилж суугаагүй түүний хувьд хэдхэн жилийн өмнө нөхөрт гарснаа сая дуулгах нь тэр.

Адтай одтой, авьяаслаг бүсгүй гэгддэг хөтлөгч П.Одгэрэл айлын эзэгтэй болсноор барахгүй бүр хөөрхөн хүү төрүүлж өсгөж буйгаа ч олон нийтэд дэлгээд амжсан. Өдгөө хоёр нас хүрч буй эгдүүтэй бяцхан хүүгээ тун саяхан дүүтэй болгоод байгаа халамжтай ээж маань нярайлаад удаагүй гэхэд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз. Удам залгах нуган үр, учиг нийлүүлэх охин үртэй болсон хөтлөгч П.Одгэрэлийг чухам ямар азтай залуугийн хань болсныг зөвхөн ойр дотныхон нь л мэдэх аж.

Хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж байхдаа олон сайхан дурсгалын зураг авахуулсан адатй бүсгүй маань энэ бүхнээ мөн л найзууддаа гайхуулаад авсан. Нөхөрт гарахыг ятгасан хайртай дотны хүмүүсийнхээ сэтгэлийг амрааж, нэг л өдөр хадамд очсон хөтлөгч П.Одгэрэлийн жаргалтай гэр бүлийн нандин агшин ийнхүү олны хүртээл боллоо.

С.Бамбар









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.