Гурав дахь хүүхдээ тээж буй “Бэлхүүсний бүжигчин” Н.Баярмаагийн эгдүүтэй төрх

2017/08/09
Share |
Хүмүүс:
Гурав дахь хүүхдээ тээж буй “Бэлхүүсний бүжигчин” Н.Баярмаагийн эгдүүтэй төрх

Уян налархай хөдөлгөөн, уран гоолиг биеэрээ эрчүүд байтугай эмэгтэйчүүдийг хүртэл уулга алдуулдаг “Бэлхүүсний бүжигчин” Н.Баярмаа айлын эхнэр болоод ч “томоожоогүй”. “Smile” салоны чадварлаг үсчин Д.Ганцоожтой ханилсан тэрбээр тун удахгүй гурав дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж яваа. Гэр бүлийн амьдрал зохиогоод хэдхэн жилийн нүүр үзэж байгаа хэдий ч, олны танил хосууд маань өнөр өтгөн айл болохыг хүссэн бололтой.

Жилийн зайтай төрүүлсэн өхөөрдөм хоёр охиноо мөдхөн дүүтэй болгохоор яарсан “Belly dance” төвийн тэргүүн Н.Баярмаа өөрийн цахим хуудсыг энэхүү зургаараа чимжээ. Нэгэн цагт хошин урлагийн тайзнаа жүжиглэж явсан түүний хувьд дэлхийд алдартай Шакираг дуурайж бүжиглэснээс хойш сэтгэл зүрхээ бэлхүүсний бүжигт зориулсан гэдэг. “Задгай хувцаслаад замбараагүй бүжиглэдэг гэж шүүмжлэх дуртай хүмүүсийн буруу ойлголтыг өөрчилж, гоо сайхны таашаал мэдрүүлэхийг хүссэн” хэмээн бардамхан ярьдаг Н.Баярмаа хувцас гоёлоо хүртэл өөрөө урладаг авьяаслаг бүсгүй.

Дөнгөж төрчихөөд хоёр гурав хоносон, нялх биетэй байхдаа шавь нартаа зориулан бүжиг дэглэж явсан адтай эхнэрээ Д.Ганцоож ихэд дэмжиж, үс зүсийг нь үргэлж сайхан байлгахад анхаардаг нь мэдээж. Тиймдээ ч бүжигчин Н.Баярмаа үсээ хэрхэн арчилж, өтгөн сайхан ургуулах талаар Live хийж охид хүүхнүүдийг талархлыг хүлээгээд авсан удаатай. Одоо тэрбээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн ч, бэлхүүсний бүжгээрээ жингээ хасч хэрхэн гоолиг сайхан бие галбиртай болохоо харуулж чадна гэжээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
аа өнөөдөр харсан хамгийн гоё зураг байна. Аз жаргал хүсье
IP:202.72.246.106  2017-08-09 17:17:30
Мөнхбаатар Ах дүү нар чинь харж байна. Ичээч! Их Сургуульд сурж чадаагүй ч, БЭЛГИЙН АЖИЛ ХИЙГЭЭД, ҮР ХҮҮХДЭТЭЙ БОЛООД, ЭХ ХҮН БОЛСОН БАЙНА.
IP:122.201.22.121  2017-08-10 12:05:20
Мөнхбаатар Ах дүү нар чинь харж байна. Ичээч! Их Сургуульд сурж чадаагүй ч, БЭЛГИЙН АЖИЛ ХИЙГЭЭД, ҮР ХҮҮХДЭТЭЙ БОЛООД, ЭХ ХҮН БОЛСОН БАЙНА.
IP:122.201.22.121  2017-08-10 12:05:27
Goe Huurhun yumoo. Ajilsag zaluus yum.
IP:174.204.14.90  2017-08-11 06:17:53
bi hi lllll
IP:49.0.156.234  2017-08-11 13:06:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.