JCI Монгол байгууллагаас шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх төслийн удирдамж

2017/08/10
Share |
Хүмүүс:
JCI Монгол байгууллагаас шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх төслийн удирдамж

JCI Монгол байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Бид чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр нэгэн төслийг шинээр эхлүүлж байна.

Төслийн зорилго: Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлнэ.

Ивээн тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна.

Хамрагдах оюутны тоо: 5 оюутан

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 10 хүртэл

Шийдвэр гаргах хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Өргөдөл ирүүлэх хаяг: sg@jcimongolia.mn

Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:

1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
2. 1 дүгээр курсийн төлбөрийн хэмжээ
3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/
5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/

Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан 2 дугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Улирлын амралт, Зуны амралт, Дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
arachni_name””`-- 1
IP:188.226.131.110  2017-08-12 11:06:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.