Жүжигчин О.Цэнгэл: Бид хоёр яаж ч маргалдсан хараал үгс хэрэглэдэггүй

2017/08/10
Share |
Хүмүүс:
Жүжигчин О.Цэнгэл: Бид хоёр яаж ч маргалдсан хараал үгс хэрэглэдэггүй

Урлагийн ертөнц дэх олны танил хосуудын тоог нэгээр нэмж, үзэгч сонсогчдынхоо үлгэр дуурайлал нь болж яваа жүжигчин О.Цэнгэл, дуучин Э.Мишээл нар сүйн бөгжөө хэдийнэ солилцсон. Хөвсгөл далайн эргээр зугаалж, хайр дурлалынхаа нандин харилцааг бэхжүүлж явсан залуу хосууд ирээдүйн амьдралаа хэдийнэ зүрх сэтгэлдээ зураглаж суугаа.

Жүжигчин бүсгүй “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч М.Тэнгистэй багагүй хугацаанд үерхэж, хамтран амьдарч байсан бөгөөд гурван жилийн өмнө тус тусынхаа мөрийг хөөсөн билээ. Харин “Universe best of songs” наадмын шилдэг оролцогчдын нэг болох дуучин Э.Мишээлийг өмнө нь гэр бүлтэй байсан гэх бөгөөд энэ талаар ам нээсэн нь үгүй. Тэгвэл жүжигчин О.Цэнгэл өөрсдийн харилцааны талаар анх удаа ам нээж, залуу хосуудад энэхүү зөвлөгөөг өгчээ.

“Бид хоёрт маргалдах үе цөөнгүй ээ. Гэхдээ яаж ч ам зөрсөн хэзээ ч нэгнийгээ хараалын үгээр дуудаж, танайх манайх гэж талцаж, үнэт зүйлс рүү нь халддаггүй. Үгэнд, үйлдэлд бүр харцанд хүртэл болох болохгүйн хэмжээ бий. Хайрцаглагдсан харьцаатай мэт санагдаж болох ч энэ бол хайртай хүнээ хүндлэх, харилцаагаа үнэ цэнэтэй байлгах хүсэл юм. Хүндлэлгүй хайр урт насгүй бөгөөд унтрахдаа амархан гэдгийг үргэлж санаарай найзууд аа” гэж тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэлээ. Мөн жүжигчин бүсгүй нэгэнтээ “Хайр бол болзох, үнсэх, хөтлөлцөх төдийхөн зүйл биш. Хайр бол нэгнийхээ хүнд хэцүү үеийг хамтдаа туулж алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрөх юм. Хайр бол нэгэндээ орон зай өгч өөрийнхөөр нь байлгах юм. Хайр бол хамтдаа аз жаргалаа бүтээх юм. Хайр бол төгс биш хүн рүү төгс мэт харах тэр мэдрэмж юм” хэмээн сэтгэлээ уудалж байжээ.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.