Дуучин Э.Төрмандахын гэргий О.Гансувд хөл хүндтэй болсноо нууцлав уу

2017/08/14
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Төрмандахын гэргий О.Гансувд хөл хүндтэй болсноо нууцлав уу

Оюутан ахуй цагтаа дэр нийлүүлсэн амраг, олны танил дуучин нөхөртөө О.Гансувд “хир” халдаах дургүй нэгэн. Хэдийгээр урлагийн сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадалгүй, дэрсхэн хоёр охиноо асран чамгүй хугацаанд гэртээ суусан тэрбээр ханийнхаа хүчинд бас ч гэж олонд танигдаж яваа. Аатай, чадалтай дуучдын нэг гэгддэг Э.Төрмандах  эхнэрээ урлагийн тайзан дээр нь эргүүлж авчрахын тулд хэд хэдэн дуу зохиож өгсөн түүхтэй юм билээ.

Угийн хоолойны чадал сайтай дуучин бүсгүй ч авьяас чадвараа олонд харуулж, алдар хүндтэй дуучин нөхрөөрөө нэрийн хуудас хийх болсон. Түүнийг амжилттай явахын хэрээр хар цагаан хэл ам дагаж, зарим нэгэн хүүхнүүд “Чөтгөр, шулам” хэмээн хочлох нь хэрээс хэтэрчээ. Энэ бүхнийг огтхон ч тоогоогүй О.Гансувд өөрийн зургуудаар “бэлэг” барьж, үзэсгэлэнтэй төрхөөрөө эр нөхрөө хэрхэн чимж яваагаа гайхуулжээ.

Харин сүүлийн хэдэн сард хуниас ихтэй нэлмэгэр даашинз, хослолоор гоёх болсон түүнийг хөл хүндтэй болж, гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж буй талаар ойр дотныхон нь шивэр авир хийлцэж эхэлжээ. Үнэхээр ч дуучин бүсгүй урьд нь ихэвчлэн гоолиг бэлхүүсээ тодотгосон бариу хувцас гоёл сонгодог байсан бол, өдгөө ямар ч үед хэвлийгээ халхалсан сул хормойтой даашинз тэргүүнээр гангарч эхэлсэн нь олны яриаг батлах мэт.

С.Бамбар






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Àìôåòàìèí ñïîñîá ïðèãîòîâëåíèÿ Ìîñêâà Äåãóíèíî Çàïàäíîå êóïèòü Ãàøèø [AB] Ðîáñòàóí êóïèòü ãèäðîïîíèêó Íà çàêëàäêå ïîéìàëè ñî ñïàéñîì, Как варят мак Îõàíñê êóïèòü Ìàðèõóàíà [White Widow] Âàëëèíñ-Êðèê êóïèòü Ìåòàäîí Ëûòêàðèíî êóïèòü Ecstasy: Red Bull 200 mg Êðàñíîçíàìåíñê êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [Amnesia Haze] êóïèòü Èíåé Êèíåëü Ìîñêâà Íîâî-Ïåðåäåëêèí
IP:93.179.90.28  2018-08-25 00:56:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.