Серена Уильямс Мария Шараповаг үзэн яддаг

2017/08/15
Share |
Хүмүүс:
Серена Уильямс Мария Шараповаг үзэн яддаг

Талбайн теннисний хоёр од Серена Уильямс, Мария Шарапова нар нэгнээ үзэн яддаг талаар яригддаг. Гэвч тэд юунаас болж ингэсэн нь тодорхойгүй байдаг билээ. Тэгвэл тамирчид юунаас болж маргалдах болсон талаар Оросын теннисчин Мария Шарапова өгүүлжээ. Мария “Unstoppable” гэх намтар номоо гаргаж байгаа аж. Тэрбээр номдоо энэ талаар дурдалгүй өнгөрч чадаагүй байна. Мария 2004 онд 17 настай байхдаа Уимблдоны финал дээр тухайн үед маш алдаршсан байсан Серена Уильямсыг хожиж байжээ. Тэр цагаас эхлэн талбайн теннисний оддын дунд маргаан дэгдсэн байна.

Шарапова хүүхэд байхдаа түүнийг хожсонд Уильямс дургүйцэж, үзэн яддаг байх гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэр үед алдарт теннисчнийг хувцас солих өрөөнд уйлж байхыг Мария харсан байна. Тэд нийт 21 удаа таарч тоглоход 19 нь Серенагийн ялалтаар төгсч байсан юм. Гэвч Серена анхны тоглолтоо одоог хүртэл мартаж чаддаггүй гэнэ.

О.Саша



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.