“Сити” дээд сургуулиас хасагдсан О.Осоржамаа гэр бус байр авч өгөхийг хүслээ /Бичлэг/

2017/08/15
Share |
Хүмүүс:
“Сити” дээд сургуулиас хасагдсан О.Осоржамаа гэр бус байр авч өгөхийг хүслээ /Бичлэг/

Фэйсбүүкийн “од” хэмээгдэн илтэд сагсуурч, сүүлийн үед элдэв бусын бичлэгээрээ олныг гайхашруулж байсан О.Осоржамаа бүр шалдаа буусан бололтой. “Сити” дээд сургуулийн жүжигчний ангид үнэ төлбөргүй суралцах эрх гардаж, бас бус хүмүүсийн тусламж дэмжлэгийг хүртээд хэрэндээ л додигор явсан тэрбээр өөрт нь “атаархсан” зарим нэгнийг “Хэн чадаж байгаа нь авдаг юм, хохь чинь. Би нэгэнт чадсан юм чинь өөр арга байхгүй ээ” хэмээн дуулах нь холгүй тавлаж байсан.

Түүгээр ч барахгүй, бяцхан хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд хандив гуйж буй гэх Д.Уянгатай нийлэн мөнгө төгрөг өгөөгүй үл таних хүмүүсийг “Тархиндаа таягтай” гэж хүртэл шүүмжилж, олны эгдүүцлийг хүргэсэн удаатай. Тэгвэл одоо мань эр гудамжинд шорлог зараад байртай болохгүйгээ мэдсэн үү, яасан. Түмэн олныхоо тусламж дэмжлэгээр өөрийн гэсэн орон байртай болохыг хүсч байгаагаа Live хийн дэлгэжээ.

О.Осоржамаа энэ бүхнээ “Шорлог зарах зөвшөөрөл ч байхгүй болохоор энд тэнд хөөгдөөд хэцүү юм. Та нар мэдэж байгаа биз дээ. Би угаасаа эцэг эхгүй өссөн өнчин хүүхэд. Намайг гэх хэн ч байхгүй. “Сити” дээд сургуулиас намайг арван жилийн боловсрол эзэмшээгүй гээд сургахаа больсон ч нийтийн байрны түрээсний төлбөрийг хийж, жолооны курст сургаж байна. Харин би алийн болгон ингэж явах вэ. Гэр барьж чадахгүй, тэгээд ч хашааны газар байхгүй юм чинь хэрэггүй биз. Хоёр, гурван өрөө байг гэхэд ядаж нэг өрөө байр аваад өгчихвөл би та нарынхаа сэтгэлийг насан туршдаа санаж явья” хэмээн илэрхийллээ.

С.Бамбар




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.