Трансжендер мисс Б.Солонго, Э.Амина нар нэг залуутай уулзаж, ивээн тэтгүүлдэг үү

2017/08/17
Share |
Хүмүүс:
Трансжендер мисс Б.Солонго, Э.Амина нар нэг залуутай уулзаж, ивээн тэтгүүлдэг үү

Гоо сайхны баахан мэс засал хийлгээд л төрөлхийн эмэгтэй хүнээс дутахааргүй үзэсгэлэнтэй болсноо “гайхдаг” трансжендер мисс Б.Солонго, Э.Амина нар цахим ертөнцөд ёстой л “од” болох шахаад байгаа. Нэрийг нь барьж, хуурамч дүр эсгэн биеэ үнэлж явдаг гей залуусыг тэд ихээхэн шүүмжилж, энэ нийгэмд зөв шударга амьдрахыг уриалан хэрэндээ л бие биеэсээ өрсөх шахам уран цэцэн үгс урсгаж сууна. Мэдээж хэрэг, олны сонирхлыг татахуйц хэмжээнд биеэ авч явахын сацуу ухаалаг яриагаараа нэр хүндээ өсгөнө гэж тооцоолсон биз.

Тэр нь ч зөв. Гэхдээ трансжендер миссүүд маань хэн хүний эдэлж хэрэглэхээргүй үнэтэй брэнд, тансаг байр, чамин машин, элдэв төрлийн гоо сайхны мэс заслынхаа төлбөрийг чухам хаанаас олдог болохоо тэгтлээ ярьж байгаагүй. Трансжендер мисс Б.Солонго “Гадаад дотоодгүй бизнес эрхэлдэг найз залуугийн минь ач буян. Гэвч таарч тохирохгүй бол тэр хүнээс салахад ч харамсах юм алга” хэмээн бардамнаж байсан удаатай.

Харин трансжендер мисс Э.Амина нь “Ээж минь гадаадад амьдардаг. Намайг зөв хүн болгож хүмүүжүүлсэн учраас би өөрийнхөө хүчээр энэ бүхнийг хөдөлмөрлөж олсон. Хамгийн сүүлд 118 саяар өөрийн гэсэн граштай хаус худалдаж авсан” хэмээн ярьжээ. Гэтэл тэднийг нууцаар ивээн тэтгэж, уулздаг залуу нь нэг хүн болох талаар ЛГБТ-ийн гишүүд жиг жуг хийлцэж эхэллээ. Түүгээр ч барахгүй, трансжендер миссүүд саяхан энэ талаар мэдээд чамгүй асуудал үүсгэн эгээтэй л зодоон цохион хийлгүй салсан гэнэ. Харин мөнөөх залуугаа сүрдүүлэн мөнгө төгрөг салгахаар оролдцсон ч, цаадах нь хариу сүрдүүлж тэднийг олон нийтэд зарлана гэсэн “бор шувуу” одоо ч ниссээр байна.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.