Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн хүүхдийн загварын наадмаас Гран при хүртлээ

2017/08/21
Share |
Хүмүүс:
Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн хүүхдийн загварын наадмаас Гран при хүртлээ

Бяцхан охиндоо соёл, гоо сайхны өв тэгш хүмүүжил олгохоор эртнээс хичээсэн мисс Ч.Содтуяа энэ бүхэндээ сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Учир нь, авьяаслаг бяцхан охин С.Содонгоо нь эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн уралдаанаас шагнал хүртэж эхэлсэн.

Өдгөө есөн настай С.Содонгоо охин нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн хувцас загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд нэлээд хэдэн шоуны тэргүүн байрын шагналыг хүртэж байлаа. Өнгөрсөн жил тэрбээр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “Wonder baby” олон улсын тэмцээнд түрүүлсэн бол, хэдхэн хоногийн өмнө Азийн хүүхдийн телевиз, кино, загварын топ модель шалгаруулах тэмцээнээс Гран при шагнал хүртжээ.

“Азийн модель” агентлагаа амжилттай удирдаж, олон арван шавь бэлтгэж яваа мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн залгамж халааг С.Содонгоо охин амжилттай авч явахаа харуулав. Өнөөг хүртэл олны хайр хүндлэлийг хүлээж яваа мисс ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөх чадварлаг модель болохоо амласан С.Содонгоо охин ийнхүү Азийн 300 гаруй хүүхдээс шалгарч чаджээ. Тэрбээр мөн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Шинэ Зеландын “One one” хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорч, Азийн загварын холбоотой хамтарч ажиллах урилгын эзэн болсон байна.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.