Жүжигчин Х.Баярмаа олон улсын миссийн тэмцээнд оролцож байгаагаа нуужээ

2017/08/22
Share |
Хүмүүс:
Жүжигчин Х.Баярмаа олон улсын миссийн тэмцээнд оролцож байгаагаа нуужээ

Эцэг эхийнхээ авьяас чадварыг өвлөн, урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсан жүжигчин Х.Баярмаа “Дэлхийн мисс”-т хүртэл эх орноо төлөөлөн оролцоод авсан. Залуухан, царайлаг жүжигчин бүсгүйн карьер гэрлийн хурдаар өсч, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн билээ.

Гэвч угийн хөдөлмөрч, шаргуу зантай Х.Баярмаагийн хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлж, ирээдүйд чадварлаг уран бүтээлч болохоор алс холын Америкийг зорьсон цаг саяхан мэт. Харь оронд түүртэх юмгүй амьдарч, англиар ус цас шиг ярьдаг болсон жүжигчин маань сүүлийн үед реклам сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох болжээ.

Тэрбээр олон орны моделиудтай хамт сурталчилгааны зураг авахуулж, тус улсад зохион байгуулагдсан загварын шоунд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна. Алдартай дизайнеруудын урласан шилдэг бүтээлүүдийг амилуулж, өндөр үнэлгээ авсан жүжигчин Х.Баярмаа өдгөө олон улсын миссийн тэмцээнд өрсөлдөж яваа гэнэ шүү. Залуухан, халуухан үзэсгэлэнт бүсгүйн хувьд, энэхүү тэмцээнд түрүүлэх магадлал нэлээд өндөр байгаа бололтой. Хамгийн хачирхалтай нь, тэрбээр энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцох гэж байгаагаа ойр дотныхоо хүмүүсээс хүртэл тас нуужээ.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.