Жоли охидоо эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж байна гэж шүүмжлүүлэв

2017/08/22
Share |
Хүмүүс:
Жоли охидоо эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж байна гэж шүүмжлүүлэв

Жүжигчин Анжелина Жоли 11 настай Шайло, есөн настай Вивьен нартайгаа хамт гудамжаар алхаж яваа зураг шүүмжлэл дагуулжээ. Учир нь хоёр охин яг эрэгтэй хүүхэд шиг харагдаж байгаа юм.

Анжелина Жоли, Брэд Питт нар салахаа больсон талаарх мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн сэдэв байсан билээ. Тэд гэрлэлтээ цуцлах үйл явцаа зогсоосон нь харилцаагаа эргэн нэг харахаар болсных байж магадгүй аж. Гэхдээ тэд аль аль нь эргэж нийлнэ гэж ярихгүй байгаа юм. Магадгүй тэд харилцаагаа нууж байж болох. Фэнүүд нь жүжигчний биеэ авч яваа байдлыг хараад ингэж дүгнэжээ. Анжелина хоёр охинтойгоо дэлгүүр хэсч, байнга инээмсэглэн ихэд жаргалтай яваа харагдсан байна.

Харин хүмүүс Жолиг охин хүүхдүүдээ эрэгтэй юм шиг хувцасладаг гэж шүүмжилжээ. Тэгвэл Жоли нэгэн ярилцлагадаа охин Шайло нь эрэгтэй хүүхэд шиг хувцаслах дуртайг хэлж, хүүхдүүдийнхээ сонголтод оролцохгүй гэсэн билээ. Тэр ч бүү хэл Шайло эрэгтэй нэрээр дуудуулахыг хүсдэгийг нь хорихгүй гэсэн юм.

О.Саша



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.