Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын ”бэлэг”

2017/08/26
Share |
Хүмүүс:
Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын ”бэлэг”

Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон тухай нэг бус хүн ярьдаг. Урьд нь  хэн нэгнийг унагаах нүх ухдаг байсан хүчний байгууллага харин өнөөдөр засаг төрийг унагах, татах,  нэг намын даргыг солих  асуудалд хүртэл  гар бие оролцож, бусдын захиалгаар ажлаа хийдэг болсныг гэрчлэх мэт үйл явдлууд хөвөрч байна.

Одоогоос арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах яг тэр өдрийн өглөө  У.Хүрэлсүх,  “Херо”-гийн гэх тодотголтой Баатар хоёрын сонгуулийн дараа болсон гар утасны бичлэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшилд байдаг сайтаар тарааж, араас нь У.Хүрэлсүхийг урвагч гэж “матарласан” бараан мэдээгээр балбалаа. Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг урвагч гэж үзэж байгаа нохой ч алга.

Харин хувь хүмүүсийн утасны яриаг хэн дундаас нь ийм цэвэрхэн бичиж авч, түүнийгээ улс төрийн бохир тоглолтдоо ашиглав гэсэн хардлага, айдас нийгмийг тэр чигээр нь бүрхээд байна. Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна. Гэтэл энэхүү айдас хүйдсийг улам лавшруулан Авилгатай тэмцэх газраас сүр дуулиантай хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийв.  

Ирэх  нэг дэх өдөр МАН-ын бүлэг хуралдана. Гэтэл энэ хурлын өмнө АТГ сэтгүүлчдэд хаалгаа гэнэт нээв. Тэр бүр мэдээлэл өгдөггүй, байнга хаалттай, бүхий л асуудлыг мөрдөн байцаалтын нууц гэж олны амыг тагладаг АТГ энэ удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө  хэмээн хэвлэл мэдээллийнхнийг яаран сандран цуглуулав. Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан, Эрдэнэт үйлдвэрийн захирал өөртөө өндөр цалин хангамж авсан, Хөгжлийн банкны удирдлагууд улсад олон арван тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг асуудлаар мэдээлэл өгөх байх гэж найдаж байсан сэтгүүлчид энэхүү хэвлэлийн хуралд очоод бүгд гайхаж алмайрчээ. 

Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэгч хэвлэлийн хурал дээр “АТГ шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасны  дагуу авилга, албан тушаалын гэмт хэргийг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрээр чиг үүргээсээ хазайж, өөрт хамааралгүй хэрэг шалгаж байгаагаа өөрөө зарлав.  Тэрээр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" хэмээн ярьж байх юм. Сэтгүүлчид түүнээс 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл авах гэсэн боловч энэ асуудлаас хоёр ч удаа бултаж, У.Хүрэлсүхийн асуудлыг хоёр ч удаа сөхөж гаргаж ирлээ. Тэр ч бүү хэл “М.Энхболд 60 тэрбумын бичлэгт оролцсон эсэх нь тодорхойгүй байна” гэдэг мэдэгдэл хийв.АТГ-ын энэ удаагийн хэвлэлийн хурал У.Хүрэлсүх яллагдагчаар татагдсан гэж зарлах л зорилготой байж.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

Бас У.Хүрэлсүх өөрөө, өөрийгөө тагнуулж байгаад төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэдэг утга авцалдаагүй мэдээлэл ч эндээс гарч ирэв. Өмнө нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэрэгт кино найруулагч Бадамрагчаа гэгч залуу холбогдож, энэ хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байсан. Гэтэл өнөөдөр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг АТГ газар эрх үүргээ хэтрүүлж шалгаад, яллагдагчаар татах санал гаргаж УЕП-т албан бичиг илгээж байна гэсэн асуултыг ямар ч тэнэг хүн гаргаж ирэх нь лавтай. Мэдээж үүний цаана нөгөө л МАН-ын дарга нарын эрх ашиг бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёрын хооронд бие биенээ тагнасан, чагнасан гэх маргаан үүсээд удаж байгааг бүгд мэднэ. Гэтэл хоёр хүний хоорондох энэ маргаанд АТГ улаан цайм оролцож, өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн У.Хүрэлсүхийг шалгаж, яллахыг оролдож, энэхүү мэдэгдлээ МАН-ын Бүлгийн хуралдааныг "угтан" хийлээ.

АТГ-аас мэдээлэл хийснээс хойшхи үйл явдал хэрхэн өрнөхийг өнөөдрийн хэвлэлийн мэдээнүүд гэрчилж байна. Тэд "У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан, төрийн эрхийг хууль бусаар булаах гэсэн, иргэн Баатартай утсаар ярьж намаасаа урвасан учраас намаас хөөнө" гэсэн агуулгатай мэдээг өнөөдөр өглөөнөөс эхлэн томоохон сайтуудаар цацаж эхэллээ.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй. 23 жил энэ намд үнэнч байж, нөхдийнхөө төлөө намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн У.Хүрэлсүхийг урвагч гэх нь үнэмшилтэй юу, намынхаа нэрийг шороотой хутгасан 60 тэрбумын авторууд намаасаа, зарчмаасаа урвасан уу гэдгийг шүүх цаг ирнэ.  

МАН-ын удирдах зөвлөлийн хурлын өмнөх өдөр тагнаж, чагнасан утасны бичлэг задарч байсан бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Ардын намын бүлгийн хурлын өмнө АТГ өвөрмөц "бэлэг" барилаа. Харин, МАН-ын бүлгийн хурал дээр АТГ-аас шидсэн чулууг хэн барьж орж ирэх нь сонирхол татаж байна.

 

Д.Цолмон

Эх сурвалж: chuhal.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Юрьевец купить иней КольчугР¸Ð½Ð¾ купить Пыль Ветка купить кокаин Арзамас купить Рафинад Купить lsd в Эртиль Ð‘Ð°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑ Ðº купить cocaine Пыть-Ях купить крек Шарм-эль- Майя купить иней Ростов купить кокс ПыталовР¾ купить кокс Кемь купить крек Ардон купить Кока Ð§ÐµÑ€Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить Коксик Pvp альфа пирролиР´Ð¸Ð½Ð¾Ð²Ð°Ð»Ðµ рофенон ЛениногР¾Ñ€ÑÐº купить Рафинад Районг купить Кока ЧебаркуР»ÑŒ купить Снег ПодольсРº купить Шмыг Купить КристалР» ПетуховР¾ Бангкок купить крек Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ  купить крек ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ Ðº купить Снег Поставы купить Кока Валуйки купить ускоритРµÐ»ÑŒ Работа закладчР¸ÐºÐ¾Ð¼ в спб Асбест купить Снег Столица купить Рафинад ТольяттР¸ купить Пыль КронштаР´Ñ‚ купить Коксик Шатура купить Шмыг Янаул купить Снег НавашинР¾ купить Шмыг Верхняя Тура купить Кока Ржев купить кокаин Салават купить Шмыг ИланскиР¹ купить кокс ПрокопьРµÐ²ÑÐº купить кокс
IP:185.46.84.196  2018-04-17 02:37:28
rekolka Êóïèòü Ïîðîõ Âîëãîãðàä Êàê ïðàâèëüíî ñòàâèòü óêîëû ìîðôèÿ ïðè ðàêå 4 ñòàäèè dxm ÷òî ýòî êîêàèí áàíê Магазин ЗакладоРº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Иркутск rc ôîðóì ðîññèÿ òðàìàë è òðàìàäîë êàê âûãëÿäèò àìôèâèòàìèí Êóïèòü ñîëè ìèêñû êóðèòåëüíûå ñìåñè Ñàìàðà Çàêëàäêè â Îñòðîâå ìàðèõóàíà êàêîé íàðêîòèê Çàêëàäêè LSD â Ïåòðîçàâîäñêå íàëòðåêñîí îòçûâû Какой вкус у кокаина Êóïèòü Ïåðâûé Ñâèðñê Êóïèòü Ãàíäæóáàñ Äîëèíñê ìåôåäðîí ÷òî òàêîå Êóïèòü JWH Ìèíóñèíñê Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Спас-кле
IP:185.89.100.62  2018-05-25 05:28:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.