МАНгар биш МОНГОЛ АРДЫН НАМ баймаар...

2017/08/28
Share |
Хүмүүс:
МАНгар биш МОНГОЛ АРДЫН НАМ баймаар...

Тэмцээгүй ард түмэн МӨХДӨГ... Ийм мэргэн үг байдгыг УИХ-д суудалтай 65 МАНгарт юуны өмнө сануулчихъя!!! Өнөөдөр МАН-д маш хүчтэй “ШИНЭЧЛЭЛ”-ийн салхи сэвэлзэж байна. Салхи сэвэлзүүлж байгаа нөхөд МАН-д байнаа гэдэг бол нам дотор “ЭРҮҮЛ АГААР”-ыг хүсэгчид их буйгийн илрэл л дээ. Энэ бол сайн хэрэг. Харамсалтай нь нөгөө талд юун “ЭРҮҮЛ АГААР” хүсэх.

Албан тушаалд арааны шүлсээ гоожуулж, авлига хээл хахуулд чөмгөө дундартал хөрөнгө оруулалт хийж, хөлсөө гоожуулах нөхөд байх ба тэд ШИНЭЧЛЭЛ”-ийн сургаар шээс нь гоожих нь холгүй сандарч гүйлдэх. Тиймээ, 96 жилийн түүхтэй МАН-ын гишүүдийн өнөөдрийн бодит үнэн нь ийм л байна. Монгол төрийг мөнгөөр худалдана гэсэн мулгуу бодолтой 60 тэрбумын “Загалмайлсан эцэг”-ээс эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын задарсан сайдуудын үйлдэл улс төрийн ууган хүчин МАН-ыг түүхэндээ байгаагүйгээр нь дэндүү муухай харагдуулж орхилоо. Өдийгөөс төдий хүртэл нам нэрийн дор муу, муухай бүхнийг нууж хааж, бугшиж ирсэн “ХАТИГНЫ ТОЛГОЙ” ийнхүү хагарлаа.

Харин хагарсан энэ ХАТИГ МАН-ын 28 дахь дарга Миеэгомбын Энхболд байсныг мянга, мянган гишүүд нэгэнт мэдлээ. Мэдэж, мэдэрсэн намын гишүүд ХАТИГ-ийг хагарсан “Идээ бээр”-ийн хамт намаасаа цэвэрлэхийг хүсэж байна. Тиймээс тэд МАН-аа ШИНЭЧЛЭХ-ээр тэмцэж эхэлжээ. Эхлээд “Идээ бээр” болсон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах саналыг хурцаар тавьж байна. Шударга үнэнийг эрэлхийлсэн, энэ улс орноо гэсэн цөөнгүй гишүүн “Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зуржээ. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, намынхаа төлөө лугших судастай 30-ын 30 гишүүн байгаа нь сайшаалтай.. Энэ бол албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашигладаг улс төрчдийг эсэргүүцэж байгаа МАН-ын гишүүдийн төлөөлөл. Энэ бол ажлаа хийж чадахгүй байж албан тушаалд дурлагсдыг эсэргүүцэж байгаа МАН-ын гишүүдийн илэрхийлэл. Энэ бол Монгол төрийг мөнгөөр худалдсан 60 тэрбумын бүлэглэлийн үйлдлийг эрс эсэргүүцсэн МАН-ын гишүүдийн тэмцэл юм.

МАН дотор ийм л “Эрүүл салхи” улам хүчтэй шуурах хэрэгтэй байна. Ингэж байж л Төрийн албыг мөнгөөр худалдах дээрээ тулсан луйварчдаас сална. Ингэж байж л Монгол Улсын язгуур эрх ашгийг уландаа гишгэгчдээс улс орноо аварч үлдэнэ.

УХААРЧ ҮЗ, МАНгарууд минь. Та нарыг доромжилж дооёолж байна гэж битгий бодоорой. Яг үнэндээ нийгэм тэр чигээрээ МАНгар гэдэг үгэнд маш “дуртай” байна. Уг нь МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх 96 жилийн түүхтэй улс төрийн хүчин гэдгийг бүгд ойлгож байгаа. Гэхдээ тэд яруу алдарт намын тань нэрийг “мартаж” байна. Энэ цаг үе бол хагарсан ХАТИГ түүний “Идээ бээр”-тэй холилдож суух үе бишээ гэдгийг нийгэм бүхлээрээ хэлж өгөөд байна шүү дээ. 96 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ын гэрэлт ирээдүйн замд гэрэл тавьж өгөх түүхэн мөч. МАНгар болж үлдэх үү, хүчирхэг МОНГОЛ АРДЫН НАМ хэвээр үлдэх үү!!!

С.Баяр


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.