О.Осоржамаа амьдрах аргаа өөрчилж, трансжендер Сарнай болжээ

2017/08/28
Share |
Хүмүүс:
О.Осоржамаа амьдрах аргаа өөрчилж, трансжендер Сарнай болжээ

Хэдхэн сарын өмнөхөн л цахим ертөнцөд амьдралаа дэлгэж, олны танил хүүхнүүдийг хооронд нь талцуулж “од” болсон О.Осоржамаа одоо бүр цадигаа алдаж явна. Эхийн хайр, элэг бүтэн амьдралын аз жаргалыг мэдрээгүй өссөн гэх тэрбээр хэрхэн шорлог зарж, амь зуудаг тухайгаа олонд дэлгэснээр чамгүй хандив тусламж хүртсэн. Дээд сургуульд суралцах урилга авч, өөрийн гэсэн орон гэртэй болсон О.Осоржамаа харамсалтай нь буруу “сэхсэн”.

Бүр өөрт нь тусалж дэмжсэн хүмүүсийг хүртэл гомдоож “Чадаж байгаа юманд арга алга. Чадахгүй байгаа хүмүүс нь одоо яая гэхэв. Арга байхгүй ээ” хэмээн дуулах нь холгүй онгирч суусан. Бүр сүүлдээ элдэв янзын нэвтрүүлэгт оролцож, баргийн хүний сонсохоос ч халгамаар сэдвээр буу халж суусныг нь энд дэлгэх илүүц биз. Энэ бүхнээрээ өөрт нь туслах гэсэн, өрөвдөж хайрласан олон хүний итгэлийг алдсан гэдгээ даанч нэг ухаараагүй явна.

Боломж л гарвал хандив тусламж гуйн бичлэг хийж, амар хялбар аргаар амьдрахыг илүүд үзсэн О.Осоржамаа 2-3 өрөөтэй байр нэхэхэд хэн бүхэн “Сэтгэц мэдрэлийн өвчтэй” хэмээн эмнэлэгт хандахыг зөвлөсөн билээ. Гэвч мань эр саяхнаас эцэг эхээс заяасан нэр, хүйснээсээ татгалзан трансжендер Сарнай гэгч болсноо олон нийтэд зарлаад авлаа. Бүр эмэгтэй хүний хувцас гоёл хэрэглэж, өөрийнхөө хүсэл сонирхлыг аль эрт наймдугаар ангид байхаасаа мэдэрсэн гэж “бүлт” үсэрчээ.

С.Бамбар







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.