ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АЙЖ БАЙНА. ТҮҮНИЙ АЙЖ БУЙ 5 ШАЛТГААН

2017/08/28
Share |
Хүмүүс:
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АЙЖ БАЙНА. ТҮҮНИЙ АЙЖ БУЙ 5 ШАЛТГААН

1. КОНЦЕНСИЙН ГЭРЭЭ НЬ ЦУЦЛАГДАЖ, ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛҮҮД ИЛЧЛЭГДЭХЭЭС АЙЖ БАЙНА.

Тэр конценс нэрээр их хэмжээний мөнгийг ЗГ-ийн сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нартай хуйвалдаж тэдний хувийн компаниудад хуваарилсан. Өөрөөр хэлбэл:

1. Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын МАК компанитай 78.752.800 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” Энэ төслийнхөө талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэхдээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчээр холбоно гэсэн мэдээллийг өгсөн боловч энэ хоёр сумыг эрчим хүчээр холбох агаарын шугамыг аль эрт 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан. Харин тодорхойгүй шалтгаанаар эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байж. Номтойбаяр МАК компанийнхаа эзэмшилд хууль бусаар авсан Цагаан суваргын орд газрыг эрчим хүчний системд холбохын тулд зэргэлдээх сумдад эрчим хүчний бүтээн байгуулалт хийнэ хэмээн хийгдсэн ажил дээр төрөөс конценс нэрээр 80-аад тэрбум төгрөг авах юм.

2. 2017 оны 03-р сарын 30-ний өдөр Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн Алтай Трест ХХК-тай байгуулсан 77.695.100.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Чойрын дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төсөл гэрээг байгуулсан. Энэ төслийн сонгон шалгаруулалтанд нийт 3 аж ахуйн нэгж оролцож, Алтай Трест компани хамгийн өндөр буюу тухайн үеийн ханшаар 40.5 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн мөртлөө гэрээ хийсэн. Уг нь гэрээний төсөвт өртөг 22.330.637 ам.доллар байсан боловч барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөхийн зардал 597.182 ам.доллар, зээлийн хүү 8.870.375 ам.доллар нэмэгдэж, нийт төсөвт өртөг нь 31.798.194 ам.доллар буюу 77.695.071.256 төгрөг болгожээ.

3. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан 162.869.200.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд чухал ач холбогдлгүй төсөл... гэх мэт
Хэрвээ Ж.Эрдэнэбат огцрох юм бол түүний шийдсэн 7 төрлийн конценсийн 807.8 тэрбум төгрөгийн гэрээ цуцлагдаад зогсохгүй Н.Номтойбаяр Ерөнхий сайдад бэлэглэсэн гэх ЛЕКСУС-570 машинаа ч буцаагаад авчихаж мэднэ. Унц ч үгүй, унаа ч үгүй үлдэж мэднэ. Энэ гэрээнүүдийн цаанаас ашиг сонирхол, авилга, хээл хахууль гээд юу ч сөхөгдөж мэднэ. Ерөнхий сайд эдгээр конценсийн гэрээнүүдээс болж асуудалд унахаас айж байгаа.

 

2. “60 ТЭРБУМ”-ЫН БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ БИШ ГЭДЭГ НЬ НОТЛОГДОХООС АЙЖ БАЙНА. Тэр хэдийгээр Доржзодовын дэлгэсэн бичлэг дотор байхгүй ч гэсэн төрийн албыг наймаалцаж 60 тэрбумыг босгох схемийн гүйцэтгэл дээр гарцаагүй унах хүн. М.Энхболд хэний ч тооцоололд байгаагүй хамаатны дүүгээ карандаж Ерөнхий сайд болгоод түүгээрээ дамжуулж бүх томилгооны ажлыг гүйцэлдүүлсэн учир нь энэ. Ж.Эрдэнэбат нь М.Энхболд ахынхаа коммандаар, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гаргасан загвараар төрийн албан тушаалыг сүнгэнэтэл зарсан бол түүний мутар нөгөө гурвынхтайгаа адилхан бузартсан.

 

3. БУСДЫГ ТАГНАСАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ НЬ НОТЛОГДОХООС АЙЖ БАЙНА.
М.Энхболд нь Ерөнхийлөгч болоод тэр оронд нь намын дарга болж Монголыг бүрмөсөн атгах хэтийн зорилго тэднийхний гэр бүлд байж. Энэ зорилгод саад болж өөртэй нь өрсөлдөх ганц хүн нь У.Хүрэлсүх. Тэд эртнээс төлөвлөж У.Хүрэлсүхийг асуудалд унагах гэж хууль зөрчин нууцаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан тухай нууц дэлгэгдсэн. Энэ хууль бус үйлдэл нь шүүхээр нотлогдвол Ж.Эрдэнэбат олон жилийн ялтай. Тиймээс асуудлыг өндөрийг нь авахуулалгүй нухчин эргүүлэхийн тулд өөрт байгаа эрх мэдлээ өнөөдөр тултал нь ашиглаж байна. Уг хэргийг нь илчилсэн гэрч Батболдыг, мөн энэ хэргийг гэрчлэх өөр 8 хүний хамт шуурхайлан баривчилж тусгаарлан цагдан хорьж, эрүүдэн шүүж байна. АТГ-аар дамжуулж У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж чагнасан гэх мэдээллийг өгч, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэмээн яллагдагчаар татав. Засгийн газрыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганаас урьтаж асуудлыг машиндахаар улайрч байгаа. Эрх мэдэлтэн айсандаа юу ч хийж магадгүй.

 

4. Т.БАДАМЖУНАЙ ЭЗЭНТЭЙ, Ц.ЭЛБЭГДОРЖ М.ЭНХБОЛД НАРААР АХЛУУЛСАН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ ЗАДРАХААС АЙЖ БАЙГАА.
М.Энхболд хүчний байгууллагын дарга нарыг гэртээ урьж өмнөө сөхрүүлж, өлмийгөө долоолгох шахуу найзалж үүрэгддэг нь бичлэг баримтаар нэгэнт дэлгэгдсэн. Огцорвол МАНАН бүлэглэлийн мафи задарч олон үйлдэл илчлэгдэнэ гэхээс айж байгаа.

 

5. ТҮҮНИЙ ХАМГИЙН ТОМ АЙДАС У.ХҮРЭЛСҮХ. 
У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа “Монгол төрийн наадамд эрлийз морь уралдуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр ММСУХ гэх олигархиудын морьд ээлжилж түрүүлдэг байсан Монгол төрийн наадамд жирийн нэг адуучин залуугийн уяж сойсон морь айрагдаж, түрүүлэх болсон. Эрлийз мориор оролдсон нь намаасаа урвасан үйлдэл гэж тэд улстөржүүлж, хонзогнож байгаа. Харин эрлийз морины шийдвэрт ард түмэн баярлаж байгаа. Хэрвээ топар У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болчихвол “ЭРЛИЙЗ ХҮНЭЭР ДАХИЖ МОНГОЛ ТӨРИЙГ УДИРДУУЛАХГҮЙ” гэж дөвчигнөөд эрлийзүүдийн өмнө цагаан хэрэмнээс ч өндөр, давахын аргагүй босго өрчихөж магадгүй. У.Хүрэлсүх уурандаа яаж ч магадгүй тул түүнээс өнөөдрийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айж байна. Айсан хүн, хүн ална. Тэр юу ч хийж мэдэхээр байна.

Үзэл бодлоо бичсэн би ч түүнээс айж байна...

Болдын ДАВАА

2017/08/28


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.