Концессын гэрээгээр нөхдөө, намаа, ард түмнээ сольсон Ж.Мөнхбат

2017/08/29
Share |
Хүмүүс:
Концессын гэрээгээр нөхдөө, намаа, ард түмнээ сольсон Ж.Мөнхбат

 

Концессын гэрээний булхайн эзэн цуврал-1

Улс төрд хар багаасаа хэл, хөл дүрж, тэндээс зүг чигээ олсон хүн бол өнөөгийн ЗГХЭГ-ын даргын сандал ширээнээс зууралдан суугаа залуу улс төрч Ж.Мөнхбат. МАН-ын хайр хишгийг ч савныхаа хэрээр хүртсэн нэгэн тэр. Түүнийг улс төрийн хүрээнийхэн дунд оруулж байр сууриа олоход нь чиглүүлсэн хүн хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүү хэл жирийн малчин ч андахгүй.

   Засгийн газарт мөр зэрэгцэн суугаа Шадар сайд У.Хүрэлсүх хэмээх эрхэм түүнийг өөрийн анх санаачлан, үүсгэн байгуулсан НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар томилсноос Ж.Мөнхбатын улс төрийн замнал эхэлсэн байдаг. Ж.Мөнхбат ч үүнийгээ өөрөө бараг мартаж дээ гэмээр авирлах болсон нь өнөөдрийн өндөрлөгөөсөө буух цаг нь ирсэн... гэдгийг нь л харуулаад байх шиг. Сүүлийн үед хэл ам татлан, сархад, эмсийн сүүдэрт нэр хүнд, сүр бараагаа сэвтүүлэх болсон нь нууц биш болж. Хүүхэнд хормойгоо мэдүүлж, архинд тархиа бариулсан хүний зам богино гэдэг. Түүний улс төрийн нэр хүнд уг нь тасралтгүй өсөж явсан нь У.Хүрэлсүх ахынх нь ач буян л даа. Гэвч Ж.Мөнхбат гэх энэ эрхэм өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн үлгэрээр ах нараа мартав. Бүр гомдоож эхлэв. 

   Өнгөрсөн жилүүдэд тэрээр МАН-ын нарийн бичгийн даргын  хариуцлагатай  албанд тохоогдон ажилласан. Тэр нь өөрийнх нь хүчин зүтгэлээр бэлэн болчихсон суудал ч бас биш. Найз нөхдийнх нь хүчин зүтгэл байсныг тэр бас мартсан бололтой. Аргагүй л дээ. ЗГХЭГ-ын даргын суудлаас намын Нарийн бичгийн даргын суудал тээр дор цэгийн төдийд харагдаж байгаа нь мэдээж. Гэвч Ж.Мөнхбат тэр суудлаас өгсөж өнөөдрийнхөө сэнтийд хүрсэн хүн. 

    МАН-ын генсекийн суудалд хүрэх замыг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын өнөөгийн генсек Д.Амарбаясгалан нар зассан гэдэг. Одоо харин найз нараа гомдоосон үг чулуудаж, тэднийг танихгүй шахам аашилж байна. Модны мөчир дээр хөлөө тохчихоод л өргөж гаргасан бусдынхаа толгой дээр шүлсээ хаяж тохуурхдаг сармагчинтай төстэй дүр зураг л харагдаад байгаа юм. Хэн түүнийг ийм болгов гэдэг эцсийн ганц асуултыг тавихад, ганц л хариулт гарч ирнэ. Энэ бол мэдээж мөнгө. Мөнгө цагаан нүд улаан гэдэг энэ аж. Тус болж, эрхэм түшээ болох хүртэлх замыг нь засалцсан өөр олон хүн өнөөдөр Ж.Мөнхбатаар “урваач, шарваач”  гэж хэлэгдэж байна.

   Ж.Мөнхбат амин хувийн эрх ашигаа ах, дүү,  найз нөхөд цаашлаад Ардын нам, Төр Засгаасаа өндөрт тавьчихаад, түүнийгээ цээжээрээ хамгаалж байгаа нь олны нүдэнд ил боллоо. Концессын гэрээгээр тэр хадам ахынхаа хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн “хөрөнгө оруулалт” хийхээр боллоо. 162.8 тэрбум төгрөг гэдэг ямар их мөнгө болохыг бид мэднэ. Монголд 162 компани байгуулаад асар олон ажлын байр бий болгох хэмжээний мөнгө.  Үнэхээр аймаар шуналтай хүн болж төлөвшжээ, Ж.Мөнхбат. Хичнээн цэцэрлэг, сургууль, байр байшин барихыг ч тоолшгүй. Сугалаагаар хүүхдүүд цэцэрлэгт орж байгаагийн буруутан нь эцэг эхчүүд биш шүү.

   Өнөөдрийн энэ концессын гэрээний эрхмүүд бол шууд хамаарна. Ширээ тойроод мөнгө хуваарилахын оронд зуун цэцэрлэг бариулах нүх сүв хайсан бол унахааргүй байлаа та нар. Ухахааргүй байлаа бид булхайг чинь. Концессын гэрээ гэхээр компани нь өөрийн мөнгөөр ажлаа хийгээд дууссаны дараа Төрөөс мөнгийг нь олгодог мэтээр ойлгуулаад, яриад бичээд байх. Гэвч тэд мөнгөө аль хэдийн олчихсон, ажлаа эхлүүлчихсэн сууж байгаа. Гадаадын өлөн нүдтэй нөхөд тэднийг юу хийх яахыг анаж байгаад мөнгөө тушаачихна.

     Ж.Мөнхбат тэргүүтнүүд, “манай Засгийн газар, одоохон төлчихнө...” гээд л суудлынхаа араас сарвайж мөнгөө аваад өөрийн хадам ахын компанируу хийчихсэн дараагийн алхмаа хүлээж байгаа нь гарцаагүй. Нэг ширхэг хадаас хадаж, нэг өвөл зах дээр зогсож үзээгүй Ж.Мөнхбатад хуримтлуулсан мөнгө гэж юу байхав дээ. Гадны мөнгө хүүлэгчдийн гарыг л харна. Тэдэндээ 162.8 тэрбумаасаа хэдийг нь өгөөд өөрөө хэдийг нь авч үлдэхээ л сайн мэдэж байгаа. Улсын төсөв хөрөнгөөр тэд ингэж л тоглодог. Харин ч МАН-ын сайн муу хоёрын зөрчил Засаг доторх наймааг задлаад илчлээд өгчихлөө...

   Харин Ж.Мөнхбатын Засгийн ямбатны эрхээ өгөөд, цааш явах зам лавтай дардан биш болов бололтой.

Г.Хангай

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cepejjohfri phHM9yrxrtcaeovpbh, [url=http://elhrajmentay.com/] elhrajmentay[/url], [link=http://dgovjaulgwrt.com/ ]dgovjaulgwrt[/link], http://jjunitjibbbb.com/
IP:31.184.238.145  2019-03-27 04:26:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.