Н.Номтойбаяр энэ Засагт балаг тарьснаас баялаг бүтээсэнгүй

2017/08/30
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаяр энэ Засагт балаг тарьснаас баялаг бүтээсэнгүй

 

Концессын гэрээний булхайн эзэн цуврал-2

 Энэ эрхэм дэлхий даамгүй баян хүн л дээ. Говийн нутаг дэвсгэрийн ашигт малтмалын нөөц ихтэй орд бүхний лиценз тэднийх. Тэр их эрх ашигаа хамгаалах, тордох гэж Төрд шургалсан хүн ч гэгддэг. Нямтайширын Номтойбаяр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар нэг онд төрсөн шуналтнууд. Оноороо ч тэр, ашиг сонирхлоороо ч тэр, дөрөө харшуулах сайхан найзтай байгаа нь түүний хувьд сайн хэрэг.

    Гэвч түүнд дээр нь гарч зогсчихоод ямар ч алсыг харж чадах “мөнгө” гэдэг өндөрлөгийг  эцэг нь босгоод өгчихсөн учир энэ Засгийн газрын хэнтэй нь ч харьцаж чадаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын “журмын” ах нараа дагуулан Буйр нуурт өнөө зун амарсан гэдэг. Тэд нарыг өдөр нь загасанд яваад, шөнө нь хүүхэн ярингаа амарсан гэж ойлгож болохгүй л дээ. Батгана суусан газар баастай л гэдэг.

  Тэдний явсан нь, тарих балгаа л баталгаажуулж, яриа хөөрөөгөө нэгтгэснийх гэнэ. Мөнгөн дээр гараад зогсчихоор хүн тэнэг зоригтой болчихдог гэдэг үнэн аж. Н.Номтойбаяр нэгэн цагт улс төрд гарахдаа өргүүлж дэмжүүлсэн ах У.Хүрэлсүхийгээ, “намаас зайл”, “тэтгэвэртээ гар” гэх мэтээр хэвлэлээр дайрч. Үнэндээ нүүрийг нь харвал гөлөлзөөд дуугарч чадахгүй хүн.  Өнөөх, “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх...” гэдэг чинь энэ. Өнөөдөр харин энэ хүн “шинэ, гоё” ах нарыг хормойдоод гүйж явна.

   М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын ах нарынхаа өвөрт нь унтах шахам яваа нь ердөө Концессын гэрээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүний мөнгөний үнэрт мансуураад дөрлөгдөөд хөтлөгдчихсөн, хэн нь Ерөнхий сайд гэдэг нь мэдэгдэхгүй шахам болчихсон ч гэх яриа байна. Ер нь их балмад хүн гэдгийг нь Монголын ард түмэн мэдэх биз. Түүний найз, танилууд нийгмийн бүх давхаргад бий. Надаар хэлүүлэлтгүй мэдэх учир тэр тухай дурдалгүй орхиё. Ямартаа ч баян хүний балаг их гэдэг. Номтойбаярын балаг ойр тойрондоо бус орон улсад гай тарьж эхэллээ.


  Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн  агаарын шугам, дэд станц төсөл аль 2010-оос яригдаж эхэлсэн байдаг. Өнөөдөр түүний мөрөөдөл биелэлээ олох дээрээ тулаад ирж. Ер нь ч биелээд эхэлж. 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн дээрх төслийг МАК ХХК Засгийн газар хооронд шууд гэрээ байгуулах нэрээр түрэмгийлэн авч. Гэрээнд Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбоно гэж тусгасан байна. Гэтэл уг асуудал аль эрт буюу хоёр жилийн өмнө Улсын төсвийн хөрөнгөөр шийдэгдчихэж.

   Цахилгаан дамжуулах агаарын шугамыг нь бариад бүтээн байгуулалт нь бүрэн дуусчихсан зүйлийг нураагаад ахиж барих гээгүй бол МАК-д хамаагүй болчихож. Тэд харин мэдээгүй, эсвэл төвлөрсөн нэгдсэн системд ямар нэг шалтгаанаар холбогдоогүй байдлыг нь ашиглан хөдөөд гэрэл түгээсэн “эрхэм алдрыг хүртэх”-ээр зэхэж байж. Хөдөөнийхөн цайлган хүмүүс учир Номтойбаярыг гэрэл түгээсэн бурхан гэж үзээд зургийг нь жаазлаад тахиж ч мэдэх юм.  Ямартай ч сул мөнгө “цохихоор” нарийн төлөвлөсөн  нь ил болчихлоо. Ер нь бол МАК ХХК  хувийн хэвшил шүү дээ. 2016 онд “Стратегийн орд” гэдэг жагсаалтаас хасчихсаныг өмнө нь дурдсан.

  Концессын гэрээ авахын өмнөхөн нэгэн гайхмаар үйл явдал болсон тухай мэдээ өрнөөд тэгсгээд замхарсан. Гэвч үнэн хэзээ ч үхдэггүй учир хүмүүс таг мартчихаагүй байна. Н.Номтойбаяр Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад LX570 бэлэглэсэн нь олон нийтийн дунд түгээд намжсаныг бүдэг бадаг ч атугай санах хүн олон. Бүр тодоор санах гэрч ч бас бий. Ж.Эрдэнэбат сайдтан том бэлгээ хүлээж авуут , Засгийн газрын 317 дугаар тогтоолоо гаргаж, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн  агаарын шугам, дэд станц төсөл”-өөр Н.Номтойбаярт хариу барьсан байхыг олон эх сурвалж үгүйсгэдэггүй. Луйвар, авилга ийм л ил цагаан явагддаг байх нь.  АТГ үүний араас мөшгөхийн оронд “У.Хүрэлсүхээр өөрийгөө мөшгөжээ...” гэсэн тэнэг мэдэгдэл хийж суух ч гэж.

   Өөрийн хөрөнгийг Засгийн газраар тэтгүүлж байгаа хүн чинь Ерөнхий сайдаа бөөцийлөхөөс ч өөрөөр яалтай. Ханаж цаддаггүй шунал гэж байдгийг тод томруунаар үзүүлж яваа Нямтайширын хүү Номтойбаяр энэ Засагт балаг л тарина уу гэхээс баялаг бүтээхгүй нь тодорхой боллоо. Ямартай ч дээрх мөнгөөр хэдэн ч сум гэрэлтэй болж, хэдэн арван цэцэрлэг сургуулийн засвар тохижилтыг хийгээд, хүүхдүүд сурч боловсрох орчноо цэмцийлгүүлээд авахаар байна.  Жагсаж, цуглаад байгаа багш нарын цалинд ч нэмэрлэж болно. Харамсалтай нь энэ төслийн гэрээнд зааснаар эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад эргэн төлөгдөх ёстой юм байна. Мөн хурдан хугацаанд барьж байгуулаад, мөнгөө авахаар яарч байгаа юм шүү. Өнөөх улсын төсөвт дараа болохгүй чинь яалаа, Нямтайширын Номтойбаяр аа!!!

  Номтойбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаараа дамжуулж, “Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ.?” гэсэн асуулт илгээж. Тэгвэл хариулчихья, Чиний шунал Засгийн газрын эрх мэдлээс халиад байна. Чи зүгээр л арилж үз... 

Г.Хангай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.