“Хар сарнай”-гийн Маадай бизнесээ өргөжүүлж, эхнэртээ салон нээж өглөө

2017/08/30
Share |
Хүмүүс:
“Хар сарнай”-гийн Маадай бизнесээ өргөжүүлж, эхнэртээ салон нээж өглөө

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт болон залуустаа реп, техно урсгалыг анхлан мэдрүүлж байсан “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалыг танихгүй хүн гэж үгүй. Түүнийг үзэгч олон нь этгээд чамин хувцаслалт, үндсэрхэг үзэлтэй нэгэн гэдгээр нь ч андахгүй мэддэг. Тэрбээр өдгөө “Next star” студийн захирал төдийгүй уран бүтээл, бизнесийн одтой яваа олны танил эрчүүдийн тоонд зүй ёсоор ордог болсон. “Прага” плазад “ВВ” нэртэй өөрийн караокегоо ажиллуулж, ресторан нээсэн Маадай өнгөрсөн хугацаанд халаасаа чамгүй зузаатгасан бололтой.

Саяхнаас эхнэрийнхээ нэрний эхний үсгээр нэрлэгдсэн “А” салоноо нээж, олны танил уран бүтээлчдэд урилга тарааж эхэлсэн гэнэ. Дуучин залуугийн хуурай дүү гэгддэг, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хүртэл тус салоноор нь үйлчлүүлж, хэрхэн өөртөө анхаарсан тухайгаа ний нуугүй рекламдсан байдаг. Ийнхүү уран бүтээлээр зогсохгүй бизнесийн амжилтаараа ч аз одтой яваа Маадай маань хувийн амьдралаа хэнээс ч дутахааргүй төвхнүүлсэн гэдэг.

Дуучин залуугийн анхны эхнэр нь Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа гэдгийг хүмүүс андахгүй. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн цагаас хойш олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрбээр өмнөх гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй. Харин сүүлд нь олны танил бус даруухан бүсгүйтэй гэр бүл болсноор хоёр ч хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд царайлаг сайхан эхнэрээрээ хаана ч явсан гоёх дуртай юм билээ. Үсчин, гоо сайхны “А” салоны захирлаар нь дуучин Маадайгийн эхнэр Ч.Ану ажиллаж байгаа бөгөөд урлаг соёлын бүсгүйчүүдийг гоёж гоодох албан бус ажилтай болжээ.

С.Бамбар






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.