Засгийн газар огцрох нь тодорхой болов

2017/08/31
Share |
Хүмүүс:
Засгийн газар огцрох нь тодорхой болов

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал шуударч байх шиг. Хэдий өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ түүнийг огцруулахгүй гэж ганц гишүүний илүүгээр асуудлыг шийдсэн ч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр бол огцрох байдал хэдийнэ үүслээ. Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын 30 гишүүн нэгдэж УИХ-д өргөн барьсан. Тэгвэл хоёр өдөр дараалан хуралдсан МАН-ын УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хуралдааны үеэр Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар огцруулах  гарын үсгээ зураад байна. Үүний зэрэгцээ УИХ дахь сөрөг хүчин болох АН-ын бүлэг ч Засгийн газартай хариуцлага тооцох  дээр санал нэгдсэнээ тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж намын бүлэгтээ Засгийн газартай хариуцлага тооц гэсэн чиглэл өгсний дагуу ийнхүү шийдсэн юм.

Тэгэхээр УИХ-ын 76 гишүүний 40 гаруй нь Засгийн газрыг огцруулахад санал нэгдсэн хэрэг. Засгийн газар ийнхүү огцрох болсон шалтгааныг сайд нар өөрсдөөсөө хайх ёстойг  дурдах хэрэгтэй.

“Мэргэжлийн”  хэмээх гоё нэртэй ч мэргэжлийн бус Засгийн газар байгуулагдсан ыг олон нийт тэр дундаа намынх нь гишүүд ч шүүмжилсээр ирсэн. Хэдхэн хүний ойр дотныхон яамдаар дүүрч, хэдүүлхэнээ бүхнийг хувааж авсан нь намынхаа ялалтын төлөө явсан олон мянган гишүүд тэр дундаа УИХ-ын гишүүдэд нь таалагдаагүй юм.

Мөн сайд нар нь өөрсөддөө концесс авсан асуудал илэрхий болов.

Шадар сайдыгаа тагнаж, чагнасан нь ч  нэгэнт ил болоод байна. 

Сонгуулиар өгсөн гол амлалтуудаа зөрчин хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болж, цаашлаад татвар нэмсэн зэрэг нь маш олон хүний итгэлийг “цааш харуулсан” хэрэг байлаа.

Энэ бүхний улмаас МАН-ын дарга  М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар навс ялагдсан. Энэ л гэхэд эрх баригч намын шударга гишүүдийн хувьд Засгийн газраа огцруулах хангалттай шалтгаан болж байгаа юм.

Мэдээж дараагийн Ерөнхий сайд болон сайдууд хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна.

Одоогийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат зэрэг хүмүүс Ерөнхий сайдын суудалд очихоор санаархаж байгаа ч хувьдаа концесс авсан,нэр хүнд нь унасан хүмүүс дахин сайдын суудалд санаархах эрхгүй гэж үзэх хүмүүс олон байна. 

Г.Ган

Эх сурвалж: gereg.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.