Уран бүтээл НАРТАЙ, Улс төр ХАРТАЙ (Херо-гийн Б.Баатарыг мэддэг хүн бүхэнд хаяглаж бичив)

2017/08/31
Share |
Хүмүүс:
Уран бүтээл НАРТАЙ,  Улс төр ХАРТАЙ (Херо-гийн Б.Баатарыг мэддэг хүн бүхэнд хаяглаж бичив)


Уухай туухай баатар
Ууцан дундуураа тасархай баатар
Хаданд халтирдаггүй баатар
Харвасан суманд оногддоггүй баатар тэр юу вэ?... гэхэд “Шоргоолж” хэмээн бүгд шахуу хэлнэ. Газраар амьдардаг өчүүхнээс өчүүхэн шавжийг баатар хэмээсэн нь хэр зөв юм бол гэж бодох. Гэвч илд бамбай агсаж, эх орноо хамгаалан тулалддаг баатараас өөр баатарууд ч бас байгаа. Энэ үгийн үнэ цэнэ нэрэндээ биш, агуулгандаа оршдог. Тиймээс шоргоолж ч баатар байж болох юм. Гэхдээ би энд шоргоолжны тухай ярих гэсэнгүй. Шоргоолж шиг хөдөлмөрлөж, шоргоолж шиг бужигнаж, бужигнуулж явдаг эрхэмийн тухай цухас өгүүлж байна. Түүнийг Херогийн Баатар хэмээдэг.

Анх G-ENTERTAINMENT студид ажилладаг авъяаслаг уран бүтээлч, зураачийн тухай олонтаа сонсож байлаа. Авъяас нь халиад амбиц нь дуудаад HERO ENTERTAINMENT студийг байгуулсан юм гэнэ лээ. Би түүнтэй нүүр тулж уулзаж, нэг хоёр үг сольж үзсэн биш, хүн чанарынх тухай зохиож буудаад юүхэв. Харин уран бүтээлчийн хувьд түүнээс ундарсан бүтээл бүхэн нь гайхшируулдаг болохоор амт шимтэй ажлаар нь дүгнэнэ. 

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийх зориг, тэрэндээ R&B Д.Болдыг тоглуулах тэнэглэл Б.Баатараас л төрнө. Тэр бүтээлийг муу болсон гэх хов яриа би ямартаа ч сонсоогүй. Бөмбөрцөг даяар шагай шиг тарсан Монгол туургатнаас тасарсан хүмүүн бүхэн жаргаж, хөх тэнгэр баярламаар Монгол тулгатны 100 эрхэмийг урлан бүтээж, Бавуугийн Лхагвасүрэнгээр хөтлүүлэх ур Б.Баатарын гараас л гарна. Энэ нэвтрүүлгийг муухай гэх шүүмжтэй би бас л таараагүй. Уран бүтээл ийм гэгээн. Херо энтертайнментаар хийлгэсэн реклам ба бусад гэх цензур аяандаа бий болчихсон. Учир нь бүтээл төрөхдөө мэдрэмж дээр үндэслэж, авъяасаар урлагдаж, хөдөлмөрөөр бүтээгддэг болохоор аргагүй л Б.Баатар ялгараад байдаг юм. Бүтээл нь цаанаа л нэг нартай.

Харин! Улс төрийн пи ар технологи хийх санааг ямар гээч адын зэтгэр нь түүний зүүн чихэнд шивнэсэн юм бол. Тэрээр 100 эрхэмийн нэг Х.Баттулгатайгаа хөдөө гадаагүй хөтлөлцөж, хөнжил пүүгээндээ тэврэлдэв. За эрчүүд ингэж л ойлголцож дотно нөхөрлөдөг юм чинь дээ. Х.Баттулгын оффиссыг шалгахаар ирсэн хуулийн байгууллагын өмнө, Х.Баттулгыг шүүх дээр очих болгонд хар шил зүүчихсэн харайж явах болов нөгөө Б.Баатар. Тэр Херогийн Баатар болохоос, Женкогийн Баатар биш байлтай. За эр хүн л юм чинь эрхэм ахыгаа өмөөрөлгүй яахав. 

Уг нь тэр улс төрийн түймэрт хормой хотоо шатааж эхлэх хүртэлээ Монголын энэ үеийн кино урлагийн чухал төлөөлөгч, чадварлаг найруулагч гэгдэж байв. Дахин хэлье. Би ямар түүнтэй нүүр тулж ярилцаж, нэг хоёр үг сольж үзсэн биш. Яагаад бичлэг тараагаад байдаг юм бол гэсэн эргэлзээ надад ч анх төрсөн юм. Саяханы нэг үдэш намайг бодвол намдаа нэртэй зүстэй хэд гурван нөхөдтэйгөө би уулзаж суулаа. Бид ямар хүүхнүүд шиг хов базах биш, хундага тулган хөөрцгөөж тэрүүхэндээ нийгэм улс төрийн байдлын тухай бодлоо солилцож хэнээрхэцгээсэн юм. Тэр яриан дунд юм л бол Б.Баатарын тухай, түүнтэй холбоотой задарсан бичлэгийн тухай заавал дурдагдах юм. Тэр аль хэдийн улс төрд сэдэв болчихож.

Зукербергийн фейсбүүк Монголд нууц бичлэг задрах болгонд заавал Херо студиэс алдагдсан байх, эсвэл Херогийн Баатарын утасны яриа байх, бүр болохгүй бол Херогийн Баатарын амрагийн паян ч хамаагүй түүнтэй холбоотой байх гэдэг шалгуурыг тавьдаг бололтой. Шил, шилээ даран задарсан Б.Баатартай холбоотой нууц бичлэгүүд сошлыг солиоруулж билээ. Ямарсайндаа би Б.Баатартай холбогдох дараагийн сюрпризийг зүүдэлж сэрэхэв дээ. Амгалан шөнө мань мэтийг ч амраачихдаггүй ямар гайтай PR-чин бэ. За за зүүд бол зүүд.

Тийнхүү бидний хэдэн нөхдийн яриан дундаас гүнээ ойлгосон бодлоо хуваалцая. Түүний дэмжсэн бүхэн өндөрт гараад эсрэгээрээ өөрийнх нь нэр төр хонгилд унаад байдаг хувь хүнийх нь азгүй гэмээр хувь тавилангийн учгийг сонирхоё.
Б.Баатар улс төрд хамгийн нөлөө бүхий томчуудын PR-ыг хийдэг. Тийм хүмүүсийн өрсөлдөгч тийм л түвшний хүмүүс. Тэд өрсөлдөгчөө унагахын тулд тулж байгаа тулгуур данхраадыг нь хугалах нь хамгийн зөв технологи. Тиймээс л томчуудын овоо хараанд онилогддог азгүй шоргоолж юм хөөрхий Б.Баатар. Монгол тулгатны зуун эрхэм, Зуун чухал сэдэв гэх мэт хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нууц ноёнтон гэгдэх Женко Баттулгыг унагая гэвэл үүний цаатах гол хүн Херогийн Баатарыг хэн ч биш болгох ёстой болно. Мэдээллийн дайн ингэж л явагддаг түүхтэй юм билээ. Баатар дэмжиж PR технологи хийж байгаа хүмүүсийнх нь бүх мэдээлэл түүнд байгаа учир Херо дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хамгийн оновчтой хувилбар. Ингээд л тэр эрлэгүүдийн тулаанд хэлмэгдээд, зэрлэг улс төрийн золиос болчихсон юм байна. 

Логикоор хөөж бодоход тэдгээр материалууд нийтэд дэлгэгдэх нь Б.Баатарын хувьд ямар ч ашиггүй. Эсрэгээрээ нэг бичлэг задрах болгонд түүний нэр төр ганхаж, савлаж, шалбаагт хутгалддаг. Тэр болгоныг Б.Баатар өөрөө дэлгэдэг гэдэгт хүмүүс итгээд байдаг болохоор магадгүй маргааш “Ганц бие Баатарын гар хангалга хийж байгаа бичлэг” задарч мэднэ. Гайхах юм алга. Ингээд түүнтэй холбоотой нийтэд дэлгэгдсэн бичлэгүүдийн учрыг тус бүр мухарлаж бодъё. Би хардах эрхтэй.

1. МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМИЙН АРХИВААС МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫН ХАР МАТЕРИАЛ АЛДАГДСАН НЬ: 
Тухайн үед түүний хамгийн том дайсан гэгддэг Ц.Элбэгдорж эрх мэдлийн хүчээр тодорхой хууль хүчний байгууллага ашиглан ХЕРО студиэс гаргасан гэдэг нь бараг нотлогдсон

2. П.АНУЖИНТАЙ ЯРЬЖ БУЙ ГАР УТАСНЫ ЯРИА:
Энэ бол цэвэр гардуулалт. Амрагийн явдалаа аятайхан найруулж чадаагүй нь түүний хохь.

3. Ч.УНДРАЛ, П.АНУЖИН НАРЫН ХЭРҮҮЛ ХИЙЖ БУЙ БИЧЛЭГ.
Б.Баатар хэрүүлийн сэдэв л байсан болохоос хэрэлдэж байгаа хүүхнүүдийн дэргэд камер бариад зогсоогүй юм билээ.

4. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭН НЭГЭНТЭЙ ЯРЬЖ БУЙ ГАР УТАСНЫ ЯРИА: Р.Амаржаргалыг би уг нь өрсөлдөөсэй гэж бодож байсан юм... гэж хэлсэнээ контент болгоод дэмжиж байгаа Х.Баттулгынхаа эсрэг ашиглах санаа адгийн тэнэгээс ч гарахгүй. Түүний итгэлгүй нөхөр хэмээх нохойгийн Б.Баатарт бэлдсэн сюрприз.

5. ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХТЭЙ ЯРЬСАН ГАР УТАСНЫ ЯРИА:
Х.Баттулга, У.Хүрэлсүх нартай дайсагнаж буй М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар эрх мэдлийнхээ хүрээнд хууль хүчний байгууллага ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь бараг ойлгомжтой. Бай нь Б.Баатар биш У.Хүрэлсүх байсан юм.

6. ХУУЧИН ЭХНЭР Ч.УНДРАЛЫН НАЙЗ ДЭЛГЭРЖАРГАЛТАЙ ЯРЬСАН ГАР УТАСНЫ ЯРИА. 
Осоржамаа шиг олны дургүйцлийг төрүүлэх дон тусаагүй л бол захын нэг хүүхэнтэй ярьсан завхуу паянгаа сошиал дээр тавих шаардлага байхгүй. Б.Баатар лав тийм эр хүн биш байх. Тэр бичлэг бол түүнд гомдсон олон хүүхнийх нь нэгнийх нь үйлдэл биз. Амрагтаа нам тавиулдаг азгүй шоргоолж.

Энэ мэт Б.Баатартай холбоотой бичлэгүүд ёстой л шороо шиг бутарч, түүн дээр нь бид шоргоолж шиг бужигналаа шд. Энэ бүгдийн үр дүнд бүх бичлэгийг өөрөө тараадаг гэх увайгүй нэрийг тэр зүүсэн азгүй шоргоолж. Ямар чанартай хүнийг нь би мэдэх ч биш. Ямар бичлэгүүдээ тарааж байхад нь би лаа бариад харж зогссон биш. Зүгээр л олны үлээж буй салхинд авталгүй, оюун ухамсараараа тунгаалаа. 

Женко Ерөнхийлөгч болсон ч дэлгэгдсэн бичлэгүүд Б.Баатарын нэрийг тэврээд өндрөөс нисчихсэн. Товчхондоо том зодооны золиосонд тэр явчихсан. Энэ бүгд учир жанцантай. Улс төр ийм л хартай.

За энэ бодолдоо цэг хатгахаасаа өмнө илүү үглэхэд: -Эрчүүд хичнээн нүдүүлсэн ч баатарлаг бай, Урлагийн зураачаас улс төрийг зурдаг болтолоо ахиж, хөдөлмөрлөж, өсөж болдог юм байна. Баатар шиг бай.
Харин Б.Баатарт хандаж хэлье: -Бүү шантар, бүү зогс. Чи азгүй шоргоолж биш, алсын алсыг өртөөлж хараад илүү өндөрт нисэх өнчин бүргэд. Чи энэ бүгдийн тоосыг гөвөөд улам өөдөө тэмүүлэх эрийн хуйх. Муу нэр муухай царайнаас илүү муу үр дагавартай учир эс бөгөөс энэ талбарыг хаяад уран бүтээлээ хий! Бүтээлийн чинь шимийг оюун санаандаа шоргоолж шиг зөөмөөр байна бид.



Болдын ДАВАА

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ð—Ð½Ð°ÐºÐ¾Ð¼ÑÑ ‚во с гель лаками Grattol отзывы — ÐšÐ¾ÑÐ¼ÐµÑ‚Ð¸Ñ Ñ‚а Мама гашиш Купить морфий ОтрадныР¹ Купить героин в Дигора 28 плюх спустя телеграР¼Ð¼ РастворР¸Ñ‚ÐµÐ»ÑŒ 646 гост как готовят фен Купить Ганжа Ð¡Ð²Ð¾Ð±Ð¾Ð´Ð½Ñ ‹Ð¹ зловещиР¹ кальян 3 гнев бонга Купить наркотиРº в тольяттР¸ ЗакладкР¸ в Мелеузе Купить соль в Дрезне Чекалин купить Шмыг ПервитиР½ что это ЗакладкР¸ метадон в Кириши Фенибут наркотиРº ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Бирске ЗакладкР¸ кокаин в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¾Ð¼ Метадон купить в спб Купить Азот СуровикР¸Ð½Ð¾ Гашиш в СосновоР±Ð¾Ñ€ÑÐºÐµ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ заменитРµÐ»ÑŒ экстази ЗакладкР¸ спайс россыпь в РубцовсРºÐµ ЭлектроР½Ð½Ð°Ñ трубка Eleaf iPipe 2, цена – купить в Юлмарт ТрамадоР» в Белом Купить DOMINO КрасавиР½Ð¾ Купить АмфетамР¸Ð½ в БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐº Купить Первый Сухой Лог Купить морфий Меленки Купить Марка СковороР´Ð¸Ð½Ð¾ Сайт бесплатР½Ñ‹Ñ… Ð·Ð½Ð°ÐºÐ¾Ð¼ÑÑ ‚в ЗакладкР¸ шишки ак47 в Дубовке Купить Белый Вольск ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ ÐºÐµ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в КомсомоР»ÑŒÑÐºÐµ Купить закладкР¸ шишки в Глазове Героин формула
IP:95.85.69.201  2018-05-01 10:54:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.