У.Хүрэлсүх: 60 тэрбумынхантай ХЭЗЭЭ Ч тохиролцохгүй

2017/08/31
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх: 60 тэрбумынхантай ХЭЗЭЭ Ч тохиролцохгүй

Ж.Эрдэнэбатын Засгийн газар албан бусаар аль хэдийнээ огцорчихоод байна. Ингэж хэлэхийн учир нь хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг саналын зөрүүгээр Засгийн газрыг огцруулахгүй гэх дүгнэлт гарсан ч УИХ-ын чуулганд олонхи гишүүн огцруулах талд санал өгөх нь тодорхой болоод байна.

МАН-ын бүлэг дээр 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Түүгээр ч зогсохгүй огцруулахгүй гэж санал өгсөн 28 гишүүнээс гурав нь саналаа өөрчилж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр МАН-ын 33 гишүүн, бүлгийн хуралд оролцоогүй долоон гишүүнийг оролцуулаад 40 гишүүн болж байна. Үүн дээр АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч нэг нэмэгдээд, нийтдээ 51 гишүүн  Засгийн газрын огцруулахыг дэмжихээр байна.

Энэхүү бодит байдал нь одоогийн МАН болон Засгийн газрын удирдлагад буй улстөрчдийг ихэд тэвдүүлж, эрх мэдлээрээ далайлгаж байсан зарим бардам алхамаасаа буцаж, буулт хийхэд хүргээд байгаа гэнэ. 60 тэрбумынхан гэж нэрлэгдэх болсон тус бүлэглэл одоо эргээд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарыг хормойдохоос аргагүй болжээ.

Тэд улс төрийн зарим нүүдлээ буцаах замаар тохиролцохыг хүсч байгаа бололтой. Гарцаагүй байдалд орж, буланд шахагдсан тэдний дараагийн нүүдэл нь Засгийн газрыг огцруулах хэрэггүй, харин бүрэлдэхүүнд нь мэс ажилбар хийе гэдэг санал аж. Өөрөөр хэлбэл, зарим нэр бүхий сайдыг огцруулж, сольж өөрчлөх замаар өөрсдийн арьсаа хамгаалж үлдэх хувилбарт шилжжээ.

Тиймдээ ч олон нийтийн дунд тодорхой зорилго, агууламж бүхий суртал ухуулгыг тарааж эхэлсэн байна. Утга нь “Засаг бүхэлдээ огцрох хэмжээнд биш, засвар өөрчлөлт, шинэчлэл хийгээд цаашаа явах нь зөв” гэсэн байр суурийг санаатайгаар түгээх болов. Мөн “М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нартай тохиролцоонд хүрч байна” гэсэн бор шувууг намынхаа гишүүдийн дунд эрчимтэйгээр тарааж байгаа сурагтай.

Тэдний энэхүү башир залийг мэдсэн У.Хүрэлсүх “60 тэрбумынхантай хэзээ ч тохиролцохгүй. Концесстой холбоотой долоон сайд, 60 тэрбумын хэрэгтэй холбоотой МАН-ын удирдлагатай хариуцлага тооцохгүйгээр ямар ч өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн тухай ярих боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

60 тэрбумынхны найдвар тавьж буй цорын ганц хөзөр нь өдгөө Засгийн газар болчихоод буй. Живж буй хүн тааралдсан сүрэлнээс хүртэл шүүрч авдгийн үлгэрээр тэд наашаа харсан бүхэн рүү гүйн очиж, амь аврагдахыг хүсч байгаа ажээ. УИХ-ын гишүүдийн санаа бодлыг урвуулж авах гэж улайрч, зарим нэгэнд нь сайдын суудал хүртэл санал болгож байгаа гэсэн шуум ч дуулдах болов. Үүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ихэд зэвүүцэж, уур хилэнгээ ил тод үзүүлэх болсон гэнэ.

Хэрвээ тэд элдэв арга саам хэрэглэн Засгийн газрыг авч үлдсэн тохиолдолд МАН, цаашлаад Монгол Улсын хувь заяанд ноцтой хохирол учирна гэж тэр үзэж байна. 60 тэрбумын балаг МАН-ын толгойг цусдах учраас тэдэнтэй заавал хариуцлага тооцож, хамгийн гол түшиц, тулгуур болж буй Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж өөрчлөхийн чухлыг МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид ч хүсч хүлээж байна. 

 

Б.Хурцболд

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Мышкин купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ в БугульмР° Кашин купить VHQ GanBang Cocaine 98% Peru Елабуга купить шишки Как курят шишки НевельсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ бошки ЧернушкР° купить Марки LSD 170мкг НовопавР»Ð¾Ð²ÑÐº купить Cocaine HQ ГорнозаР²Ð¾Ð´ÑÐº купить MDMA Pills - ORANGE Салават купить LSD-25 (HQ) 170мкг ИркутскР°Ñ область купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Малая Вишера купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ марихуаР½Ñƒ Энгельс купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [Кристал
IP:95.85.80.166  2018-07-28 16:35:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.