”Алсад суугаа ээж”-ийн Уудам хүү хаана явна вэ?

2017/09/04
Share |
Хүмүүс:
”Алсад суугаа ээж”-ийн Уудам хүү хаана явна вэ?

2011 оны "Авьяаслаг Хятадууд" шоу нэвтрүүлэгт оролцож "Алсад суугаа ээж" дуугаар дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг хөдөлгөж явсан Уудам хүү хэдийнээ нас биед хүрчээ. Тус шоуны "Хаан хүүгийн мишээл" шагналын эзэн болсон тэрээр бага насандаа эцэг эхээ алдсан бөгөөд түүнийг БНХАУ-д байдаг буриад гаралтай нэгэн урлагийн гэр бүл өргөж авсан гэдэг.

МУГЖ дуучин С.Жавхлантай тун чиг адилхан түүнийг Хятадын томоохон энтертайнмент ивээлдээ авсан гэх бөгөөд тэднийг  "Алсад суугаа ээж" дууг хамтад нь дуулуулах санал тавьж тэр нь ч тун амжилттай болж мөн л үзэгчдийн нулимсыг урсгаад амжсан удаатай.

Түүнийг "DOZ" энтертайнментийн урилгаар "Хөх толбот хүмүүс" уран сайхны кинонд тоглосон гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Элэг нэгт Монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж сэтгэлийн нарийн утсыг нь хөндөж чадсан Уудам хүү өдгөө Канад улсад эрдмийн мөр хөөж яваа гэнэ. Англи хэлээр чөлөөтэй ярьж бичдэг болсон тэрээр тун удахгүй олон шинэ уран бүтээл хийж урлагийн ертөнцөд дахин од болон гялалзах биз ээ. 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.