П.Анужин : Цэмцгэрхэн, дээдэс мэт хүртэхүйн ухаанд миний бие ч улам дадаж байна!

2017/09/05
Share |
Хүмүүс:
П.Анужин : Цэмцгэрхэн, дээдэс мэт хүртэхүйн ухаанд миний бие ч улам дадаж байна!
Мацаг барихын гайхамшиг, эрүүл амьдрах ухааныг олон нийтэд таниулан түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж яваа хүн бол хөтлөгч бүсгүй П.Анужин. Түүний "Мацагтан Монгол" групп хэдийнээ 130 мянга хол давсан гишүүнтэй болжээ. Монголчуудад мацаг барих зохихгүй хэмээх хүмүүс байдаг ч зөв мацаг барих нь эрүүл мэнд гоо сайханд хэрхэн нөлөөлдгийг тэрээр өөрийн биеэр нотлон харуулж яваа нэгэн.

Түүний заасан жор эрүүл амьдрахуйн гайхамшигийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь хувь нэмэрээ оруулж яваа нэгэн бүсгүйд П.Анужин талархлаа илэрхийлэн ийн бичжээ. 

 

"Их сайхан санагдлаа, Хийж хэлж буй минь эх орны дөрвөн зүг найман зовхист! Мацагтан Монголчууд өөдөө дээшээ. 

Хол тэртээ Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд Анужингийн жор хэмээн нэрлээд, хот газраас бор сахар аваачин нэрс гэх мэт жимсээр жинхэнэ эрүүл орцтой чанамал хийж байгаа тухай дөнгөж сая утсаар сонслоо! Гүндэгмаа хэмээх сайхан эмэгтэй байна. Гадуур иймэрхүү найрлагатай гадны чанамал 36,000 төгрөг орчим байна билээ.

Монголчууд бид улс гүрнээрээ эрүүл байх бүрэн боломжтой! Байж чадсан түүх бас биднийх! Энэ тухай тэртээ 13 зуунд Марко Поло тэмдэглэгдэн үлдээсэн буй. Үнэ өртөг бүхий гадны хоол хүнсэнд санаа үл чилээн, цөөн нэрийн дотоодын хүнсээ зөв зохистой, шимт байдлаар найруулан идэх тэр л агуу ухааныг нэхэн сануулах гэж миний бие хичээн байна. Учрыг нь үл олох түмэн янзын хор найруулан идэж уухаас илүү шимтэй, дэмтэй хүнсийг цэмцгэрхэн, дээдэс мэт хүртэхүйн ухаанд миний бие ч улам дадаж байна! Жор, цэс, дэглэм гэх муйхар бодлоосоо хагацаж би юуны төлөө, яах гэж энэ хорвоо дээр оршин буй тухайгаа бодоцгооё! Яавч идэж ууж, өөрийгөө үл хүндэтгэн хамгийн үзэмжгүйгээр оршин, таарсан бүгдээ хамж ходоод гэдэс рүүгээ чулуудан, өвчин эмгэгт баригдах гэж л биш.

Өдөрт тэдэн грамм ийм тийм юм ид, хорь, боль гэж хатуу муйхарлахынхаа оронд оюун санаагаа сэрээж, хамгийн сайхан гоёоор орших дархан эрхээ эдэлцгээе! Зөв мацаг таныг гайхамшигт хүргэнэ!"

 

 

 

Ж.Сондор

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.