Э.Мишээл,О.Цэнгэл нар нэгэн хүүд амьдрал бэлэглэжээ

2017/09/05
Share |
Хүмүүс:
Э.Мишээл,О.Цэнгэл нар нэгэн хүүд амьдрал бэлэглэжээ
Урлагийн замналаар замнаж явахдаа насны хайраа олж өдгөө аз жаргалдаа умбан яваа хосууд бол жүжигчин О.Цэнгэл дуучин Э.Мишээл нар. Анх жүжигчин Цэнгэлийг клипэндээ тоглуулах хүсэлт тавихдаа "Яасан их зантай охин бэ" хэмээн бодож сууснаа нуугаагүй дуучин Мишээл хожимоо хайр сэтгэлийн холбоотой болно хэмээн зүүдлээчгүй биз.

Хосууд саяхан БНСУ-н Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран нэгэн сайн үйлсийн аян эхлүүлсэн нь амжилттай болж дуусчээ. Уг төсөл өмнө нь 25 улсад хэрэгжиж 14000 гаруй хүүхдэд амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг бэлэглэж байжээ. Энэ удаад тэд 6 настай Л.Адъяасүрэн хүүд амьдрал бэлэглэсэн бөгөөд Солонгос талаас төлбөрийг зуун хувь дааж бүрэн эмчилгээ хийж өгчээ. Хүүд арьс нөхөх хагалгаа хийсэн бөгөөд 110 гаруй жилийн түүхтэй алдартай гоо сайхны эмнэлэгт тус хагалгаа хийгджээ.

Их ажлын ард гарсан хосууд БНСУ-д алжаалаа тайлаад тун завгүй яваа ажээ.  

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.